УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм. Гэсэн хэдий ч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна.

Тус хууль батлагдснаар малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа аж.

“Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн” хэмээн УИХ-ыг гишүүн С.Чинзориг хэллээ.

 

By updown

4 thoughts on “15-60 насны иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ”
  1. одоо малчин хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх ёстой юм уу, тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан байх юм уу

  2. сайн байна уу? уг нь би сайн дурын даатгал төлж блаа гэтэл тэтгэвэрт гарах нас эм 60 эр 65 гэхээр нь больчихлоо одоо 46 настай төлсөн зөв үү буруу уу? 60 нас насалах болов уу? бид

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн