15-60 насны иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталжээ.

Улсын хэмжээгээр сая нэг зуун мянга гаруй ажиллагсад бий гэх судалгаа байдаг. Нийт ажиллагсдын 47 хувь буюу 550 мянга орчим нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд  юм. Гэсэн хэдий ч малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн тооцоо байна.

Тус хууль батлагдснаар малчин болоод, хувиараа хөдөлмөр эрхэлснээсээ хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй байгаа иргэд төлж чадалгүй явж ирсэн тэр хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа аж.

“Гэхдээ өнөөдрийн бус тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг удаа нөхөн тооцно. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч танд хэдэн жилийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хэрэгцээ, шаардлага байна түүнийгээ өөрөө тооцоод төлнө. 15-60 насны иргэд хамрагдах бүрэн боломжтой. Нөхөн төлөх хугацааг 1995 оноос өнөөдрийг хүртэл гэсэн зохицуулалтаар хийсэн” хэмээн УИХ-ыг гишүүн С.Чинзориг хэллээ.

 

4 thoughts on “15-60 насны иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ

  1. зориг 2017-11-17 10:21 at 10:21

    ажил хийгээгүй хүн нөхөж төлж болох уу?

    Хариулах
  2. төрийн албан хаагч 2017-11-17 10:55 at 10:55

    одоо малчин хувиараа хөдөлмөр эрхэлдэг байх ёстой юм уу, тухайн үед хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан байх юм уу

    Хариулах
  3. D.Namjilsuren 2017-11-17 11:22 at 11:22

    Hediinees ehlej tuluh bolomjtoi bolhiin on sar udriig ni helj uguhgui yu

    Хариулах
  4. м,ганипа 2017-11-21 17:58 at 17:58

    сайн байна уу? уг нь би сайн дурын даатгал төлж блаа гэтэл тэтгэвэрт гарах нас эм 60 эр 65 гэхээр нь больчихлоо одоо 46 настай төлсөн зөв үү буруу уу? 60 нас насалах болов уу? бид

    Хариулах

зориг-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн