Сургуулийн сурагч осгох шахсан найзыгаа аварчээ

2017-03-14 15:161min0
87001

Хөвсгөл аймагт сургуулийн сурагч  хээр төөрч осгосон найзыгаа 10 гаруй км газар үүрч амийг нь аварсан байна. Түүнийг Алтаншагай гэдэг бөгөөд найз нь хээр малаа хариулж явахдаа төөрч, даарснаар ухаан алджээ. Тэрбээр найзыгаа үүрч 5 цаг гаруй мөлхсөн аж. Энэ тухай Алтаншагай “Найз минь намайг орхи гээд байсан. Хаячихвал үхчихнэ шүү дээ” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Улаан-Уул сумын сурагч н.Алтаншагай  ийнхүү хүний мөс чанар, нөхөрлөлийн үнэ цэнэ ямар байдгийг  олон хүмүүст  үйлдлээрээ  харууллаа.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй