Менингит халдварын улмаас ой зургаан сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг энэ сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод гарсан. Энэ өвчин нь хүйтний эрч суларч хаврын улиралд ихэсдэг байна. Амьсгалын замаар өвчтэй хүнээс хүнд халддаг энэ өвчинөөр бүх насныхан өвдөх хэдий ч ихэнх нь 0-14 насныхан байна. Мөн дархлаа суларсан бага насны хүүхдүүд менингит өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.
Менингококт буюу менингит нь 24 цагийн дотор илэрдэг бөгөөд эмчилгээ оройтвол амархан хүндэрдэг аюултай юм байна. Энэ халдварыг туссан тохиолдолд олон удаа бөөлжиж, суулгадаг болхыг эмч нар анхаарууллаа.
ХӨСҮТ-д лхагва, баасан гариг бүр 9-14 цагийн хооронд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьж байгаа юм. Вакциныг зургаан сараас дээш настай бүх хүн сайн дураараа хийлгэх боломжтой бөгөөд 0-6 сар хүртэлх насны хүүхдэд хориотой аж.