“The Star” сонин Хятадын эрх баригчдын өгсөн хурууны хээний мэдээллийг ашиглан Малайзын цагдаа нар Ким Жөн Намын цогцосыг гэж мэдээлжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэхэд Малайзын цагдаагийнханд Хятадын цагдаагийн 20 орчим мэргэжилтэн дэмжлэг үзүүлсэн гэжээ.
Малайзын Цагдаагийн дарга Хапид Абу Бакар өмнө нь “Интерполоор дамжуулан бид хэрэг явдлын үнэнийг тогтооход дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тавьсан” хэмээн мэдэгдэж байсан. Харин цагдаагийнхан ДНХ-ийн сорьц авах зорилгоор Ким Жөн Нам-ын гэр бүлтэй холбогдож байсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.