Японы шүүхээс нөхрөө болон хэд хэдэн амрагаа цианист калигаар хордуулан хөнөөсөн “Хар бэлэвсэн эм” хочит эмэгтэйд цаазын ял оноожээ. Киотогийн тойргийн шүүхээс 70 настай Тишака Кэкэхид мягмар гарагт шүүхийн тогтоол уншиж өгсөн байна. Тэрбээр өндөр настай гурван эрэгтэйг хөнөөж, түүнчлэн 2007-2013 онд дахин нэг хүнийг хөнөөх гэж оролдож байснаа хүлээжээ. Яллагч талаас түүнийг цаазлах нь зүйтэй гэсэн бол яллагдагч тал нь Какэхийг цианист кали яаж олж авсан гэсэн нотолгоо байхгүй гэжээ. Түүнчлэн буруутан этгээдийг зөнөх өвчтэй тул эрүүгийн хариуцлага хүлээх чадамжгүй гэсэн байна.

By updown

One thought on “Японы “хар бэлэвсэн эм”-ийг цаазлахаар боллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн