-Каталоны тэргүүн өдгөө Мадрид болон тусгаар тогтнолыг дэмжигчид хоорондоо эвлэрэх боломжгүй болсон гэлээ-
Испанийн автономит засаглалын удирдагч асны хэвлэлийн бага хурал Бельгийн нам гүм нийслэлийг жинхэнэ утгаар нь доргиолоо. Пучдемоны хэвлэлийн хурал зохион байгуулагдах зааланд сэтгүүлчид чихэлдэж, гадаа Испанийн нэгдлийг дэмжигчид замын хөдөлгөөнийг хааж жагссан байна.
Харин Пучдемон индэр дээрээс Брюссельд Каталоны албан ёсны тэргүүний хувиар Европ болон дэлхий дахинтай автономит засаглалынхаа талаар ярилцах гэж ирсэн гэжээ. Улстөрчийн тэмдэглэснээр тэрбээр шоронд орохоос айхгүй бөгөөд эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн гэнэ. Түүний хувьд Испанийн цагдаа нараас ч зугтах бодолгүй байгаа төдийгүй өөрийг нь хэн ч хайгаагүй хэмээв. Гэсэн хэдий ч Пучдемон ямар ч тохиолдолд хилийн чанадаас улс төрийн орогнол гуйхгүй гэжээ. “Бид 30 жилээр шоронд ороход бэлэн. Харин зөвхөн шударга шүүхээр шүүлгэсэн нөхцөлд л шүү. Бид шударга шүүхээс зугтахгүй. Хэрвээ Европын холбоо Мадридын хүч хэрэглэж, армиа хөдөлгөж, 30 жилийн хорих ял оноохыг дэмжвэл энэ нь Европын үндэслэдэг үзлийн төгсгөл байх болно” хэмээн Каталоны тэргүүн мэдэгджээ.
Пучдемон бослого дэгдээж, хүчээр тусгаар тогтнолтойгоо тэмцэхийг уриалахгүй байна. Харин ч эсрэгээрээ дэмжигчдээ ирэх арванхоёрдугаар сарын 21-нд болох мужийн шинэ засаг захиргааны сонгуульд оролцоно гэжээ. Харин тэрбээр ямар нэгэн хүчирхийллээс зайлсхийсэн, зөвхөн улс төрийн тэмцэл явуулах болно гэсэн байна.
Пучдемоны баталснаар каталончууд Мадридын зөрүүдлэл, хэлэлцээр хийх хүсэлгүй байдлаас болж Испаниас салан тусгаарлах тухай зарлахад хүрсэн аж. Тэрбээр “Бид тусгаар тогтнолынхоо төлөө улс төрийн, хүчирхийллийн бус тэмцлээ үргэлжлүүлэх болно. Испанийн Засгийн газар автономит засаглалын удирдлагын сонгуулийн үр дүн гээд ард түмнийхээ хүсэл сонирхлын үр дүнд хүндэтгэн үзэх ёстой” гэжээ.
Ийнхүү үймээн шуугиантай бүсийн тэргүүн асны хэлж буй үг чанга, өөртөө итгэлтэй байгаа ч өөрийнх нь хувь заяа нэлээд бүрхэг хэвээр байна. Одоогийн байдлаар орон нутгийн парламентын зургаан гишүүн асныг Үндсэн хуулийн шүүхэд мэдүүлэг өгөхөөр дуудаад байгаа юм. Ингэснээр тэд өөрсөдтэйгөө хамт автономит засаглалынхаа удирдлагуудыг чирч магадгүй байдалд ороод байгаа аж. Үүнээс гадна Үндэсний шүүхийн коллеги дэх прокуророос Каталоны экс тэргүүний эсрэг хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ. Тиймээс ч тэр шүүхийн хаалга татах өндөр магадлалтай болоод буй юм.