Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь удаагаа хориг тавьсан байгаа. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхийг эцэслэн шийдэх өдөр хуулийн дагуу өнөөдөр (2017.10.31) дуусч байгаа юм. Энэ асуудлыг УИХ-ын байнгын хороод өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзсан.
Асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой байв. Одоогоор УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарласан байдалтай байна. Энэ үеэр хоёр хуваагдсан байгаа УИХ дахь МАН-ын бүлэг (32/33) албан бусаар хоёр тусдаа хуралдаж байна. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн 32-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тал дээр зогсож байгаа сураг дуулдаж эхэллээ. Энэ нь Ч.Хүрэлбаатарыг унагаж, У.Хүрэлсүхийг сулруулах эхний алхам байх болно гэсэн таамаглал Төрийн ордноос сонсогдож байгаа юм.