Өнөөдрөөс 19 жилийн өмнө Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ бусдын гарт амиа алдсан.Тухайн үед Монголын улс төрийн намууд, тэдгээрийн удирдагчид С.Зоригийг улс төрийн сэдэлттэй аллагын золиос боллоо гэж уван цуван санал нэгтэйгээр мэдэгдэл хийж байлаа. Энэ процессыг барууны ертөнцийн ВВС,CNN,Reuters, АР гэх мэдээллийн агантлагууд цохон тэмдэглэж байв.Тиймээс тухайн үеийн Монголын улс төрд яг ямар үйл явц өрнөж байв гэдгийг сийрүүлэн хүргэе .
1996 оноос өмнө “Өмч хувьчиллын комисс” гэгч төрийн өмчийг ойлгомжгүй хаалттай далд нөхцөлд учир битүүлгээр хувьчилдаг байв. МоАХ эвсэл 1996 оноос ТӨХ гэх шинэ байгууллага үүсгэн, хувьчилж болох төрийн мэдлийн өмчийн жагсаалт гарган, дуудлагаар худалдах байдлаар хувьчлалыг явуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ ТӨХ нь төрийн мэдлийн өмчийг данслан, ашиг орлогыг нь бүртгэж, муу ажиллаж байсан менежерүүдийг нь солих зэрэг ажлуудыг хийв.
Энэ зарчмаар 1997 оны үед Эрдэнэт үйлдвэрт ТӨХ ба Аудитын шалгалт орсноор Ш.Отгонбилэгийн дураараа дургиж байсан үйлдлүүд баримттай тогтоогдсон байдаг. Ингээд ТӨХШ.Отгонбилэгийн шунахайн сэдэлттэй, төрийн өмчийгүрэн таран хийн завшиж байсан үйлдлүүдийг баримтжуулан шүүхэд өгч тухайн жилдээ шүүх хурал болсон юмдаг. Ш.Отгонбилэг ч “Цэц” гэдэг товчооны өмгөөлөгчдийг хөлслөн ажиллуулж байсан байна. Энэ товчооны даргаар М.Аптанхуяг, өмгөөлөгчөөр Ч.Ганбат нар ажиллаж байлаа.
Уг шүүх хуралтай холбоотойгоор тухайн үед Монголын хэвлэл мэдээллээр тарж байсан мэдээллийг сэтгүүлч Ц.Оюундарь эмхэтгэн “Зууны луйвар“ гэх цуврал телевизийн баримтат нэвтрүүлэг хийсэн юм.Нэвтрүүлэгт тухайн үед болсон явдлууд тодорхой тусгагдсан байдаг. Тэр үед Монгол Улсын ерөнхий шүүгчээр Д.Дэмбэрэлцэрэн (1990-1999), Монгол Улсын ерөнхий прокуророор Н.Ганбаяр (1993-1999) нар ажиллаж байжээ. Эднийг шүүх ба прокурорыг толгойлж байх үед Ш.Отгонбилэгт Улсын өмчийг хохироосон зүйл ангиар хавтаст хэрэг үүсгэж, прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүх үйл ажиллагаа эхэлсэн.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн херөнгө зузаатгах улс төрийн бүлэглэл хүчтэй хэвээр төдийгүй өнгөрсөн хэргийг замхруулан дарах зорилгоор Засгийн газрыг хөдөлгөж байна гэхэд болно. Үүний нэг нь өнгөрсөн долоо хоногт Тагнуулын Ерөнхий газраас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаарх ноцтой мэдээлэл байлаа. Түүнийг Хууль зүйн сайдаар найм дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа төдийгүй ажлаа авах бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг шууд болон шууд бус оролцоотойгоор 10 удаа тараасан гэх мэдэгдэл юм.
Түүгээр ч тогтохгүй 1990-ээд онд Хятадын тагнуулын алба Монголын залуу улс төрчдөөс сонирхож, Ц.Нямдоржийг онцлон урилга өгч, татах оролдлого хийж байсан гэх Ц.Нямдоржтой холбоотой 42 хуудас материал Тагнуулын байгууллагаас алдагдсаныг дурдав. Энэ талаар цухас дурдвал: Тухайн үеийн Монголын сөрөг тагнуулчид хэн хаана юу хийж явааг нэгд нэггүй мэдэж бүртгэх явцад Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл ирсээр хар аяндаа хавтас нээгдэж, материалууд цугларан зузаарсаар байж. 2000 онд МАН УИХ-д 72 суудал авч, ялалт байгуулаад байсан цаг юм.
1998 оны хавар шүүхийн шийдвэрүүд Ш.Отгонбилэгийн эсрэг гарахад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд захиа бичин, Эрдэнэт Үйлдвэрийн захирлаар Ш.Отгонбилэгийг үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсч байсан удаатай. Ингэсэн ч 1998 оны наймдугаар сарын 20-ны үед ТӨХ-ны шийдвэрээр Батлан хамгаалах яамнаас нисдэг тэрэгтэй десантын цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт хотод онцгой байдал зарлан Ш.Отгонбилэгийн өрөөний хаалгыг эвдэн орж, тамга тэмдгийг нь эрсэн ч олоогүйн дээр Ш.Отгонбилэг ч Эрдэнэтэд байсангүй.
Түүний сураг Улаанбаатарт, Н.Багабандийн орчимд дуулдаж байв. Ингээд ТӨХ-ны шийдвэрээр Д.Дорлигжавыг Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаалд тавьсан байдаг. 1998 оны тавдугаар сарын 20, МоАХ эвслийн Засгийн газар огцорсон байсан бөгөөд Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе. Харин Н.Багабанди, С.Баяр нар МоАХ эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнд нөлөөлөх замаар Засгийн газар ба ТӨХ-ны шийдвэрийг өөрчлүүлэн Ш.Отгонбилэгийг буцаан Эрдэнэт үйлдвэрийн захирлаар тавиулах сонирхолтой байсан агаад үүнийгээ Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдод ил хэлж байсан гэдэг.
Харин Да.Ганболд зөвшөөрөөгүй тул Н.Багабанди Ерөнхийлөгч түүний нэрийг 7 удаа буцааж байсан түүх бий. Мөн энэ тухайгаа Ерөнхий сайдад нэр дэвшихээр яригдаж байсан С.Зоригт ч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга С.Баяр хэлж байсан гэдэг. Үүнийг УИХ-ын гишүүн асан Энхбаатар (сахалт) С.Зоригийн өрөөнд шатар тоглож байхдаа сонссон аж. Тэгэхэд С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэтийн талаар барьж байсан өмнөх хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн утгатай үг хэлдэг байжээ.
Да.Ганболдын ярьж байсныг бичвэл: С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэх саналыг УИХ- ын олонхын бүлгийн хуралд оруулах тухай яригдсны маргааш нь (1998-10-02)- нд С.Зориг гэртээ хутгаар зэвсэглэсэн этгээдүүдэд алагдсан. Харин талийгаачийн эхнэр Булганы үгээр талаар бол гэмт хэрэгтнүүд “Энэ бол Эрдэнэтийн эхлэл шүү” гэж хэлж байжээ. Тэр үеийн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлж чадна гэж телевизээр хэлж байв.Тэрбээр уг хэргийг ЦЕГ-ын мөрдөх албанд татан авч, хэрэг бүртгэлт ба мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн юм.
Гэвч гэмт хэргийн газрыг хамгаалалтанд авч, нотлох баримт цуглуулах ажил стандартын дагуу хийгдсэнгүй. Харин хамааралгүй олон хүнийг нэвтрүүлэн будлиан үүсэх боломжийг бүрдүүлсэн гэдгийголон хүн хэлдэг. Үүний нэгнь одоогийн хууль зүйн сайд Ц.Нямдорж. Тэрээр “Хэргийн газарт УИХ-ын гишүүд, эрүүл мэндийн сайд, ЦЕГ-ын албан хаагчид гэх мэтийн 100-аад хүнийг нэвтрүүлж, мөр баллах ажиллагаа хийгдсэн байсан” гэж албан ёсоор хэлж байсан удаатай. Хожим нь Э.Бат-Үүл хэлэхдээ: Намайг гэртээ байхад ЦЕГ-ын дарга Ганболд утсаар яриад, ирж дагуулан явж, хэргийн газарт оруулсан гэдэг. (Энэ Ганболд нь саяхан АТГ-ын дарга байсан хүн мөн болно.)
Уг хэрэг гарснаас их удалгүй Ш.Отгонбилэг хил даван АНУ-д очсон тухай хэвлэлээр бичигдэх болов.Эндээс харахад Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэн, Ерөнхий прокурор Н.Ганбаяр нарыг салбараа тэргүүлж байхад шүүх ба прокурор нь ТӨХ-ны нэхэмжлэлийн дагуу бодитой шалгалт хийж байсан гэлтэй.Юутай ч шүүх, прокурорын байгууллага стандартын дагуу ажиллаж байжээ гэж харагддаг. Харин ЦЕГ-ын дарга Д.Мөрөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг стандартын дагуу шалгасангүй бололтой юм. Мөн Ш.Отгонбилэгийн асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байхад улсын хил давсан байна гэж харагддаг.
Н.Багабанди нь МоАХ эвслийнхэнд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг гаргаж өгсөн бөгөөд Ж.Наранцацралт тэр жагсаалтад нь байжээ. Ингээд 1998 оны арваннэгдүгээр сард Ж.Наранцацралт МоАХ эвслээс нэр дэвшин Ерөнхий сайд болов. Тэрээр албан тушаалаа авангуутаа ОХУ руу олны мэдэх алдартай захиагаа бичсэн. Захианы утга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хүссэнчлэн “Эрдэнэт үйлдвэрийн даргаар хуучин дарга Ш.Отгонбилэгийг томилуулах тухай үг өгүүлбэр байлаа.
1998 оны сүүлчээр, Ерөнхийлөгч Н.Багабанди Чех улсад айлчлах үед Ш.Отгонбилэг АНУ-аас нисч очин тосч уулзаж байжээ. Ингээд удалгүй, 1999-онд, Н.Багабанди ерөнхийлөгч Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан М.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий прокурорт нэр дэвшүүлэн томилж уг ондоо багтаагаад Үүний дараа Ш.Отгонбилэг АНУ-аас Монголд буцан ирсэн. Дээрх ТӨХ-ны нэхэмжлэлээр үүссэн хэргүүд нь хаагдах нь хаагдаж, хэрэгсэхгүй болох нь болж, ЗУУНЫ ЛУЙВАР гэх дуулиант хэрэг тэгс гээд чимээгүй дарагдсан түүхтэй.
Товчлон хэлбэл: Ч.Ганбат, М.Алтанхуяг нарыг Монгол Улсын шүүх, прокурорыг толгойлж байхад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шапгаж байсан ажлын хэсгийн хавтаст хэргээс мэдээлэл алдагдаж, улмаар Эрдэнэт үйлдвэр болон С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт холбоотой хүмүүс амиа алдсан түүхүүд бий.Мөн Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаярын (Шаабар) хэлснээр: Журам ёсоороо Эрүүл мэндийн сайдын тушаалаар Комисс гаргаж, С.Зоригийн цогцост үзлэг хийхээр очтол хэдэн цагийн өмнө ЦЕГ-ын дарга хурандаа Мөрөн тэргүүтэй хүмүүс цогцост зүсэлт хийж задлан, үзлэг хийчихээд явсан байсан ба комиссынхон үүнийг протоколдоо тэмдэглээд үзлэгээ хийсэн гэдэг.
Харин 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан шөнө ЦЕГ-ын дарга Д.Мөрөн, хотын цагдаагийн дарга Ганболд нар хэргийн газарт үзлэг хийхдээ олон хүн оруулж мөр баллуулсан шалтгааныг тогтоогоогүй, хэнд ч хариуцлага тооцоогүй. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед иргэдтэй хийсэн уулзалт дээр нэгэн иргэн С.Зоригийн хэргийг яагаад илрүүлэхгүй удаж байгааг Н.Багабандиас асуухад тэрбээр багагүй эгдүүцсэн ч уг асуултад: Хэргийн газарт олон хүн орж мөр балласнаас болж саатаж байгаа тухай өгүүлж байв.
Тэр үед уг мөр баллах үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн хүн нь хурандаа Д.Мөрөн байгаад олны дунд чимээгүй сууж харагдсан. Эрдэнэтийн хуйвалдаан С.Зоригийн амь насыг хөнөөснөөс хойш 19 жил өнгөрчээ. Тухайн үедээ Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаас зайлуулсан ч түүний үрж шамшигдуулсан хөрөнгийг төр буцаан авч чадаагүй 1999-онд Ш.Отгонбилэгийн төрийн өмчийг үрсэн хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгогдсон бөгөөд Монголын оффшорчдын түүх Ш.Отгонбилэгээс эхэлдэг гэлцдэг.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийгтүшиглэн хөрөнгө зузаатгах улс төрийн бүлэглэл хүчтэй хэвээр төдийгүй өнгөрсөн хэргийг замхруулан дарах зорилгоор Засгийн газрыг хөдөлгөж байна гэхэд болно.Үүний нэг нь өнгөрсөн долоо хоногт Тагнуулын Ерөнхий газраас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаарх ноцтой мэдээлэл байлаа. Түүнийг Хууль зүйн сайдаар найм дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа төдийгүй ажлаа авах бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг шууд болон шууд бус оролцоотойгоор 10 удаа тараасан гэх мэдэгдэл юм.
Түүгээр ч тогтохгүй 1990- ээд онд Хятадын тагнуулын алба Монголын залуу улс төрчдөөс сонирхож, Ц.Нямдоржийгонцлон урилга өгч, татах оролдлого хийж байсан гэх Ц.Нямдоржтой холбоотой 42 хуудас материал Тагнуулын байгууллагаас алдагдсаныг дурдав. Энэ талаар цухас дурдвал: Тухайн үеийн Монголын сөрөг тагнуулчид хэн хаана юу хийж явааг нэгд нэггүй мэдэж бүртгэх явцад Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл ирсээр хар аяндаа хавтас нээгдэж, материалууд цугларан зузаарсаар байж. 2000 онд МАН УИХ-д 72 суудал авч, ялалт байгуулаад байсан цаг юм.
Ялсан намын дарга Н.Энхбаяр Засгийн газраа бүрдүүлэх ажил хийж, Ц.Нямдоржийг хуульзүйн сайд болгох явцад ТЕГ- ын дарга асан Баатар генерал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд /ҮАБЗ/ асуудал оруулж, “Хятадын тусгай албадтай холбоотой Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд болгож болгохгүй’’ гээд түүнтэй холбоотой 42 хуудас материалыг ил болгосон байна. ГэвчҮАБЗ-д Баатар генералын оруулсан материалаас нэлээд нь хуулбарлагдан алдагдаж М.Энхсайхан Гүндалай нар тэр материалуудыг олон нийтэд дэлгэн тарааснаар бид Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэх нэвтрүүлгийг үзэж байсан түүхтэй.
Гэвч Н.Энхбаяр Ц.Нямдоржийг цээжээрээ хаасаар Хуульзүйн сайд болгосон юм.Тэрээр сайд болсныхоо дараа ҮАБЗ-д санал оруулж байсан Баатар генералыг улсын нууц задруулсан хэргээр хаалттай шүүх хурлаас тогтоол гаргуулан шоронд хийлгэв. (Хожим нь Н.Энхбаяр ерөнхийлөгч Ж.Баатарыг өршөөн суллаж байв). Тухайн үедээ Ц.Нямдорж нь С.Зоригийн хэргийг сөрөг хүчиндээ тохохоор болж Тагнуулын ерөнхий газраас баг томилж, Д.Энхбатыг баривчлуулах ажлыгзохион байгуулсан юм.
Франц, Герман, Белги зэрэг Европын улсуудыг дамжуулан Д.Энхбатыг Монголд авч ирээд шоронд хорин, хэрэг хүлээлгэхээр улайран оролдож байв. Тухайн үедээ тэрээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг нь яалт ч үгүй улс төрийн аллага хэмээн батлах шахуу гүйж явсан бол өнөөдөр эсрэгээрээ “Энэ хэлмэгдэж байгаа хөөрхий иргэн Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нар” хэмээн ахуйн сэдэлтэй хэрэг болгож байгаа нь сонин.
Хуулийг өөрөөс нь өөр хэн ч мундаг мэдэхгүй гэж ярих тэрээр хуулийн дагуу хийгдсэн дээрх хэргийн илрүүлэлтийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. С.Зоригийн амийг хөнөөсөн алуурчид нотлох баримттайгаар хуулийн дагуу ял авсан. Хэргийг бүрэн шийдвэрлэхэд захиалагчдыг зарлах л үлдсэн энэ үед улс төрийн халаас нэгт бүлэглэлүүд эрх мэдлээр хаалт хийсээр байгаа нь ч үнэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн булхай С.Зоригийн амийг захиалсан гэх үндэслэл болох биз ээ.
Эх сурвалж: Б.ШҮР
6 comments
Нямдорж 20-иод жил хоосон амиа хоохойллоо, одоо цаг үе өөр болсон, түүнд хууртдаг хүн гэж байхгүй, одоо үнэнийг тогтоо
nymdorjid bol ene hergiig ilruuleh tsag hugatsaa zunduu baisan uuruu ilruulrrgui baij odoo neeh hud hud yum yrial ywaad bhiin maa
Юу ч гэж ярьсан С.Зоригийн хэргийг илрүүлэх,захиалагчийгнь ил болгохын төлөө хэн хэн нь өнөөг хүртэл ажиллаагүй эсрэг /ажилласаар/ байсан учир 19 жилд ахиц гараагүй нь ойлгомжтой л биз дээ. Харин одоо хэн нь шударга болж харагдах вэ гээд л ….
Нямдоржийг зайлуул
Яагаад ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ингэж хуульзүйн сайд болгож байгаа юм бээээ?
Нямдорж бол бусад луйварчидтай яг адилхан дүр эсгэгч хоосон чалчигч шуналт этгээд
Элбэгдоржийн эрдэнэтийг хуйвалдаж авсан хэрэг зоригийн хэргийг тохож хүлээлгэсэтэй шууд холбоотой байх нь