Өчигдөр (2017.10.30) Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн гадна талбайд хичээлээ тараад явж байсан 10 настай охин И болон Т нарыг үл таних хүн дээрэмдэхийг завдлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын мөрөөр шалгалт хийхэд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд суух 18 настай эрэгтэй Б охидоос мөнгө нэхэн, айлган сүрдүүлж, дээрэмдэхийг завдсан нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Цагдаагийн байгууллага иргэдэд мэдээллийг үнэн зөвөөр авсны дараа бие биедээ түгээх, нотолгоогүй мэдээллээр нийгмийг айдаст автуулахгүй байхыг анхааруулж байна.
3 comments
муу бандийг сайн хашраагаарай. бага насны хүүхдүүдэд, ялангуяа охидуудад халдах, ёс бусаар хандвал хатуу шийтгэж байгаасай
sain shalgaarai uur olon deermiin bas ynz busiin hereg garch irj magadgui shu
sain shalgaarai uur olon deermiin bas ynz busiin hereg garch irj magadgui shu