О.Баасанхүү: ТЕГ-ын даргын мэдээллийг цочирдсон, албан тушаалаа өгөх нь хэмээн сандарсан гэнэн үйлдэл гэж харахгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өчигдөр (2017.10.27) МАХН болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар хийсэн мэдэээллийн онцлох мөрүүдийг түүвэрлэн хүргэж байна.

  • Тагнуулын Ерөнхий Газрын дарга өчигдөр мэдээлэл хийсэн. Үүнийг би цочирдсон, албан тушаалаа өгөх нь хэмээн сандарсан гэнэн үйлдэл гэж харахгүй байна.
  • УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид нэр холбогдсон 42 сая долларын хэргийг нээлттэй ярих ёстой гэж хэлсэн. Энд шахааны бизнесийн талаар ярьсан. Би Эрдэнэтээс сонгогдсон. Эрдэнэтийн иргэд ядуу, ажилгүй зовдог шалтгаан нь шахааны бизнес. 1990-ээд оноос хойш шахааны бизнес газар авсан. Би АТГ-т олон материал өгсөн байгаа. Тийм учраас Хууль зүйн сайд нь хүртэл ийм зүйл ярьж байгаа бол үнэн худлыг шалгах, мөн яагаад шахааны бизнест холбогдох болсныг бид сонсох ёстой. Хэрвээ энэ асуудал үнэн байвал гэмт хэрэгт тооцогдоно. Хууль зүйн сайд нь дээр үеийн явдал гэж яриад байж болохгүй биз дээ. Би эцэг хүний хувьд хүүхэддээ тусалсан, миний багшийн хүүхэд байгаа юм гэж яриад байна. Тэгэхээр үүнийг шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтооно.
  • Хууль зүйн сайдын тайлбарыг сонссон. Гэхдээ хүн бүхэн өөрийгөө л өмөөрнө. Тагнуулын байгууллага энэ асуудлыг гаргаж байгаа нь ноцтой асуудал. Мэдээллийг сонсож байхдаа би мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байхад тодорхой ажлын хэсгийг нь сольж, болиулах вий. Гадны нөлөө орчихвий гэж болгоомжилж байна уу гэж харсан.
  • МАХН-ын хувьд одоогийн намын удирдлага, ялангуяа Н.Энхбаяр даргыг хүрээлсэн, магадгүй өөрөө ч оролцсон байхыг үгүйсгэхгүй зохион байгуулалттай үйл ажиллагаанууд явж байгаа учраас үүнийг зогсоох ёстой гэдгийг намын удирдлагууд болон, гишүүддээ хандан хэлж байна.
  • Би МАХН-ыг хагалан бутаргах биш, аврахыг, 30 гэр бүлд үйлчилдэг биш, Монгол Улсын иргэдэд үйлчилдэг болгохыг, мөн энэ улсыг хөгжүүлэхийн тулд үзэл бодол, зорилгоороо нэгдэхийг хүсч байна. Ийм л зорилгоор явж байгаа болохоос биш, Би өөрийгөө бодсон бол аль нэг нам уруу орж, албан тушаал аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд намынхныгаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй бойкот хийж болно. Гэтэл эсрэгээрээ байхад намайг улс төрийн алуурчин гэж хэлж байгаа нь утгагүй.
  • Коммунизмийн үед хэн нэгнийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж хэлээд нутаг заах, эсвэл сэтгэцийн эмгэгтэй гээд эмнэлэгт хэвтүүлчихдэг хоёр арга байсан. МАХН яг л ийм байдалтай байдаг учраас намын шинэчлэлтийг явдгаар нь явуулахын тулд 73 хүн гарын үсэг зурсан. Гэвч өдөр болгон утсаар дарамталж, гарын үсэг зурсан үгүйг шалгаад хэрэв зурсан бол буцаан тат гэх мэтээр дарамталж байна. Тэр хүмүүс айдас дунд байна. Хардах эрх байж болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр доромжлох эрх байхгүй гэдгийг сануулъя.

7 thoughts on “О.Баасанхүү: ТЕГ-ын даргын мэдээллийг цочирдсон, албан тушаалаа өгөх нь хэмээн сандарсан гэнэн үйлдэл гэж харахгүй байна

  1. irgen 2017-10-28 22:41 at 22:41

    baasanhvv chi shudarga yum bol erunhiilugchiin songuuliar ganbaag demjeed yavsan bol garahl baisan shvv deee . getel chi ogt esregeereee mapiiin gar hul bolood namiinhaaa esreg gviseer baigaad unagsan bizdee .

    Хариулах
  2. Нэргүй 2017-10-29 07:07 at 07:07

    Engiin hun iim yum hiisn bol shalguulaad ochdog gazraa ochood uma hum duusaadaa.

    Хариулах
  3. zochin 2017-10-29 17:29 at 17:29

    baas min chinii shownd odoo itgeh hun baihgui shu de

    Хариулах
  4. ЖАВ 2017-10-29 17:46 at 17:46

    зА бААСАН ХҮҮ МИНЬ ЧИ ЗАЛУУ ХҮН ЗОРИГТОЙ БАЙНА ГЭВЧ УЛСТӨРИЙН МАНГАСУУД ЗАЖИЛАХГҮЙ ЗАЛГИНА ШҮҮ.эНХБАЯР ӨӨРӨӨ НЭГ МАНГАС НЬ БОЛОХООР АМЬД ҮЛДЛЭЭДЭЭ.НЯМДОРЖ ХУДЛАА ЭЭЛЖИТ ЖҮЖГЭЭ Л ТАВЬЖ БАЙГАА ТЭР ХУХЦЫН ХЭЛДЭГ БҮЛЭГЛЭЛ ҮНЭН ЭЛБЭГЭЭС ӨШӨӨ АВАХААР УВСЫН ХАЗГАЙ ХЭЛТНҮҮД ШУУРХАЙЛЖ Л БАЙГАА ШУДАРГА ЦАРАЙЛЖ ЖҮЖИГЧЭЭН НААД НЯМКА ЧИНЬ

    Хариулах
  5. ЗОЧИН 2017-10-30 07:29 at 07:29

    НААД НЯМДОРЖИЙГ ЧИНЬ ШУДАРГАСЮМ БОДСОН ЧИНЬ ХАРИН БҮР ЭСЭРГЭЭРЭЭ ЮМ БИШ ҮҮ??? ЗОРИГЫН ХЭРГИЙН ХАМСААТАН ЮМ БИШ ҮҮ??? ЯАГААЛ АЖИЛЫН ХЭСГИЙГ 4 УДАА СОЛИХОД ГАР БИЕ ОРОЛЦОВ. ХУУЛЬ ГЭЖ ШУДАРГА ЦАРАЙЛЧИХААД Л ШАХААНЫ БИЗНЕС ХИЙГЭЭД Л ШУДАРГА ЦАРАЙЛСАН ШУЛМАС ЮМ БИШ ҮҮ???

    Хариулах
  6. зочин 2017-10-30 08:22 at 08:22

    Баасанхүү шудрага мэт байснаа ноднингоос эхлээд “Агуу ихийн дэмийрлээр” өвчлөөл эхэлсэн нь ил байдаг шүү дээ
    МАХН-ын даргыг гартаа авахын төлөө нойр нь хүрэхээ больсон нь харагдаад байдаг!
    Энхболд! Нэг хэсэг, Баасанхүүг үздэггүй байсан л даа, ИХ-г харж суухад, ойрноос шал өөр болчихсон нь андашгүй харагдаад байгаа! Намаа бутаргаж, Ганбаатар, Энхбаяр хоерыг дахин хорлох даалгавар, лавхар Нямдоржийг булшлах олон талөвлөгөө бий!
    Өгсөн мөншө нь харин 2000$- оор ч тогтоогүй бхйж мэднэ шүү! Түргэн илрүүлэх хэрэгтэй!!

    Хариулах
  7. Баасанхүүд 2017-10-30 11:55 at 11:55

    Баасанхүү мэдрэмжээ алдчихаад байгаам даа дахиад сонгогдсоноос хойш.Удахгүй чи зайлнаа

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн