Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хоногийн өмнө УИХ-ын даргад Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон УИХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны 58 тоот тогтоолд хориг тавьж байгаагаа мэдсэн.

-2010 оны 6 дугаар сарын 25-ны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилго биелээгүй. УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байгаа.

-Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автсан. Эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл нь Ч.Хүрэлбаатар.

-Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдоод төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар 55 таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй.

Иймд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилсон УИХ-ын тогтоолын зохих хэсэгт хориг тавьж байна. Зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн утгатай мөрүүд хоригийн үндэслэлд бий. Энэ талаар хэн юу хэлсэн болохыг тоймлон хүргэж байна.

Сонины нийтлэл маягтай хориг тавигдаж, орж ирж байгаад гайхаж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Гучин гэр бүл нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Тэр 55 тэрбумтай холбоотойгоор.

Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Дээрээс нь Агаарын бохирдлыг бууруулах ажлын энэ хүн хийхгүй шинжтэй юм шиг байгаа юм. Эрүүл мэндийн талаар ч энэ Сангийн сайд ажил хийхгүй юм шиг байна, Та бүхний харж байгаагаар.

Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Өнгөрсөн түүхийг харж байхад Ерөнхийлөгч УИХ-ын  57 шийдвэрт хориг тавьсан байна. Энэ 57 хоригийн материалыг бас авч үзвэл зохилтой юм билээ. Энэ дээр маш сайн бодож тооцож хориг, тодорхой үндэслэл бүхий хориг тавьдаг. Гэтэл сонины нийтлэл маягтай хориг тавигдаж, орж ирж байгаад гайхаж байна.  Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой гэдгийг Тамгын газрын даргад нь албан ёсоор нэг удаа хэлье.

Дараа дараагийн юмнууд хийгдэх юм шиг байна. Энэ бичгээс харж байхад хориг тавих болно, тэгэх болно шүү гэсэн байна. Та бол Ерөнхийлөгчийн байр суурийг өмнөөс нь илэрхийлдэг хүн. Таны үг бол зөвхөн тэр хүний үг гэж Монголын ард түмэн харж байгаа. Энэ хуралдаанд оролцож байгаа хүмүүс ингэж харж байгаа. Таны бодол байж болохгүй. Хоёрдугаарт хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна.

Зи.Энхболд гэдэг хүн өс зангидаж энэ арга хэмжээг авсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Намайг Сангийн сайдад нэр дэвшиж байх үед татгалзсан хариу өгсөн. Татгалзахдаа нэлээд сонин сонин өнцгийг гаргаж тавьсан байгаа. Тэгээд Сангийн сайдаар томилогдсон. Томилогдоод хоёр хоносны дараа хориг тавих гэж байгаа тухай яриа нэлээд гарсан. Би энэ талаар сонсож байсан, бүгдээрээ л дуулсан. Тэр яриа нь өчигдөр (2017.10.26) хориг болж гарч ирсэн.

Хоёрдугаар 55 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хөндсөн байгаа. 2017 оны Төсвийн тодотголыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өргөн бариагүй. Түрүүчийн өмнөх Засгийн газар өргөн барьсан. Тэгэхэд УИХ-ын шийдэрийг үндэслээд тухайн үед төслийг өргөн бариагүй Засгийн газрын Сангийн сайд дээр хориг тавьж байгааг би ойлгохгүй байгаа.

Рио тинтотой холбоотой асуудлыг бас нэг ярьсан. Дээр нь, 2009 оны гэрээ батлагдах тэр хуралд бол би байгаагүй. Тэгэхээр үүнтэй холбогдуулж бас нэг юм ярьдаг. Дараа нь тэр лицензтэй холбоотой асуудлыг яриад байдаг. Би болон манай гэр бүл хэзээ ч ямар нэгэн лицензтэй холбоотой асуудлыг төрөөс авч байгаагүй. Лиценз зарахтай холбоотой асуудлыг огтхон ч хийж байгаагүй. Манай ах нар гадаад дотоод худалдаа, барилгын салбарт бизнес хийдэг. Улсаас нэг ширхэг ч тендер, нэг ширхэг ч концесс авч байгаагүй. Төрөөс тусдаа үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Сайд болж байхад хэлж байсан бүх зүйл нь алга болоод, дараа нь 30  гэр бүлийн төлөөлөл гэсэн юм орж ирсэн. Би ямар 30 гэр бүл тэнд гарчихаад байгааг мэдэхгүй. Тийм албан ёсны нэр нь байвал бас танилцчихмаар байна. Өөрийн ах дүү хамаатны 30 гэр бүл гэж хэлж байгаа бол бас болж байна.

2012-2016 оны хооронд би сөрөг хүчний УИХ-ын гишүүн байсан. Чимээгүй суудаг сөрөг хүчин ч байгаагүй л дээ. Гаргаж байгаа бодлогын алдаа болгон дээр нь байр сууриа илэрхийлж байсан. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг үг хэлэхэд нь орчуулагч хэрэгтэй юу гэж УИХ-ын даргын индэр дээрээс доромжилж байсныг монголын ард түмэн бүгдээрээ үзсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд Увс аймгаас хөөгдөж байсан л даа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зи.Энхболд гэдэг хүн өс зангидаж энэ арга хэмжээг авч байна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа.

Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нь Хотгор шандын уурхайг хоёр сая ам.доллараар зарсан

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу УИХ-аас гарсан шийдвэрт хориг тавих эрхтэй. Түүнийхээ дагуу хориг тавьж байгаа. Ч.Хүрэлбаатарын юугаа ярьж байгаа нь огт сонин биш байна. Энд хуулийн дагаад УИХ болон Ерөнхийлөгчийн институт хоорондоо ажил нь хэвийн явагдаж байна. Монгол Улс 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх гэсэн ийм Сангийн сайдтай байж болохгүй. Эмч, багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Түүнээс биш нэг удаагийн 300 000 төгрөгөөр аргалж болохгүй.

Хоёрдугаарт энэ Ч.Хүрэлбаатар бол олон жил Монгол Улсын хөгжилд саад болж байгаа хүн. Хэдхэн уул уурхайн компаниудад үйлчилдэг. Үндсэн хуульд заасан нийт ард түмний өмч байгалийн баялагийг лиценз нэрээр хэдхэн компанид, тэр дотроо Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нь Хотгор шандын уурхайг хоёр сая ам.доллараар зарсан байгаа. Ийм улсуудыг сайдаар ажиллуулах боломжгүй ээ л гэж Ерөнхийлөгч хэлж байгаа. Түүний Гансүх гэдэг ахын 2 сая ам.доллар хүлээн авсан мөнгөний шилжүүлгийн баримт Фэйсбүүкэд байгаа. Ерөнхийлөгч хориг тавих хүсэлт тавих юм бол би тэр бүх хоригийг бэлтгэж өгдөг. УИХ, Ерөнхийлөгч гэдэг хоёр байгууллага харьцаж байна. Түүнээс З.Энхболд гэдэг хүн Ч.Хүрэлбаатарт муудаа ингэсэн юм биш.

Д.ХАЛИУН

By updown

8 thoughts on “Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэн юу хэлэв?”
  1. yumand ah zah gej baimaar bn deesheegee notsoldood hereldeed bgaa huniig yah be UIH-in gushuud bol 30.0 myangan hunii sanalaar garsan Erunhiilugch bol 600.0 myangan hunees songogdsonig oilgoj bnuu Erinhiilugch bol estoi nomhon mori shig bnda

  2. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд маш муу чадваргүй хүмүүс тавигдсанд харамсалтай байна. Мянга шударга байх гээд хамтрагч нар нь ийм байхад энэ хүний нэр хүнд яаж сайн байх бэ. ядаж л гаргаж байгаа баримт бичиг хориг нь хууль зүйн үндэслэлтэй, төрийн албан ёсны хэлний тухай бүх зүйл нь хуульд нийцсэн байх ёстой

  3. худал базаж ярихаас өөр чадваргүй худалч элбэгээ энэ 2 яг адилхан. үндэслэлгүй юман дээр хориг ч гэх шиг. баримттай байж байж хориг тавих хэрэгтэй биз дээ. ам цуу яриагаар 30 гэр бүлд ордог гээд баттлах хэрэгтэйл дээ.

  4. хҮРЭЛБААТАР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ САМАРСАН НЬ ҮНЭН. от-Г НАЙМААЛЦСАН НЬ ҮНЭН.ХУУРАМЧ ДҮРЭЭР МОНГОЛЧУУДЫН ДУНД АМЬДАРЧ БАЙГАА МАНАН МӨН

  5. Энэ улс төрийн ЗИКА вирус улс орныг мөлхүүлнэ шүү.Эмчилгээ тэр бүр авахгүй. Устгахаас өөр арга байхгүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн