Төрийн албан хаагчдад олгох нөхөн олговорт Ерөнхийлөгч хориг тавина

ОУВС-ын хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 2019 он хүртэл цалин нэмэхгүй байх амлалт авсан. Энэ нь цалингаа нэмүүлэх шаардлагыг хүчтэй өрнүүлж буй багш, эмч нарын цалинг нэмэх боломжийг эрх баригчдад олгохгүй байгаа. Гэсэн ч Засгийн газар 2017 оны улсын төсвийн тдотголд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох 54.9 тэрбум төгрөгийн нэмж тусгаад байна.
Санал УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувийн саналын дэмжлэг авсан. Энэ мөнгө төрийн 192 мянган албан хаагч тус бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөг болж очих юм. Засгийн газар бэлэн мөнгө тарааж байгаа нь оновчтой биш. Нэг хүнд нэг удаа 300 мянган төгрөг олгох нь хүмүүсийг басамжилсан хэрэг. Үүний оронд томоохон бүтээн байгуулалтад зарах, хэдэн цэцэрлэг барих нь ашигтай гэх мэт саналууд өрнөөд байгаа.
Харин өнөөдөр (2017.10.27) Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан төрийн албан хаагчдад нөхөн олговор нэрээр олгож буй 55,4 тэрбум өгрөг олгох заалтад бас хориг тавих гэж байгаа хэмээн мэдэгджээ. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт УИХ-аас баталсан 2017 оны төсвийн тодотголын эцсийн найруулгын төсөл ирээгүй байгаа бөгөөл төсөл ирэх үед хориг тавигдах юм байна.