Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ой маргааш буюу энэ сарын 29-нд тохионо. Энэхүү ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НЗДТГ-аас хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар хот” чимэглэлийн баримал байрлуулахаас гадна Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах дартсын тэмцээн зохион байгуулах юм. Мөн СТӨ-нд “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала тоглолт зохион байгуулж, Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны шилдгүүдийг тодруулна.
Харин маргааш Улаанбаатар хотын анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Сүхбаатарын талбайд Нийслэлийн туг мандуулах ёслол болно. Мөн өдөр нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, СТӨ-нд Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулсанаар ойн үйл ажиллагаа өндөрлөх юм.
3 comments
Үхсэн хатсаны Аз жаргалтай Улаанбаатар?? Дарга нар л давхар давхар баяжиж жаргаж байгаа байх. Доромжлоод байна уу, дооглоод байна уу. Ард түмэн ядарч, ядуурч, зовлогоо зулгааж байна. Дарга нар нь суудал булаалдан улам баяжихаа л бодохоос ард түмнийг гаргууд гаргаж байна.
barimal bairluulaad az jargaltai boldog bol
barimal bairluulaad az jargaltai boldog bol