Зургаан настай охиныг хүчирхийлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2017-10-17 12:241min3
gav

ЦЕГ-ын  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун олныг цочирдуулсан гэмт хэргийн талаар тайлбар өгчээ. Энэ сарын 14-нд гарсан таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг гарч олон нийтийн анхаарлын төвд байна.  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад 20:48 цагт иржээ.

Энэ дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих арга хэмжээ авч хэргийг шалгаж байгаа аж. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт  холбогдох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих арга хэмжээ авчээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогоос болж  нас барсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

3 сэтгэгдэлтэй

  • zulaa

    2017-10-17 16:23 at 16:23

    Muusain gaj dont yumnuudiig n bvgdiig al yj tiim jhn hvvhdiig tgj chaddg bna

    Хариулах

  • zochin

    2017-10-17 16:59 at 16:59

    zugeer unguruuj bolohgui hereg shu

    Хариулах

  • ИРГЭН

    2017-10-21 08:26 at 08:26

    5 НАСТАЙ ГЭЭД БАЙСАН ЯАСАН ХУРДАН 6 НАС ХҮРЧИХЭВ? ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭХ ХООСОН ТОЛГОЙНУУДЫГ ДАХИН СУРГАЖ ТЭНЦСЭНД НЬ СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ ӨГЧ БВЛ ЯАСАН ЮМ БЭ?

    Хариулах

zochin сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй