Гадаад Харилцааны Яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аяллыг олон нийтэд сурталчлах аян”-ын нээлт өнгөрсөн долоо хоногт (2017.10.13) болов. Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд элчин сайд Женифер Зимдал Галт, ГХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил болон холбогдох албаныхан оролцлоо. Аяныг АНУ руу зорчих хүсэлтэй иргэдийн хариуцлага, зөрчил гаргахгүйгээр хугацаандаа ирэх үүргийг нэмэгдүүлэх, визний материал бүрдүүлэлтийн тухай үнэн мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулсан байна.
АНУ-ын дотоодын аюулгүй байдлын мэдээллээр 2016 онд тус улсад жуулчин болон бизнесийн шугмаар аялсан Монголчуудын найман хувь, оюутан сурагчдын 20 гаруй хувь нь визний хугацаагаа хэтрүүлэн АНУ-д үлдсэн аж. Мөн нийт аялагчийн 20 гаруй хувь нь өөрсдийн ангиллын дагуу биш, зөвшөөрөлгүй ажил эрхэлдэг байна.
Монголчууд визний болон сургалтын хөтөлбөрийнхөө хугацааг хэтрүүлдэг, аяллынхаа зорилгыг буруу мэдүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах буюу ажил хийдэг. Үүнээс болж монголчуудад АНУ-ын виз олгох шалгуур өндөрсдөг. Хэн нэгэн Монгол хүн гадаадад аялахдаа дээрх зөрчлүүдийг гаргасаар байвал бусад аялагч нарт хүндрэл үзүүлсээр байна. Юуны өмнө гадаад улс орнуудад аялж буй монголчуудад итгэх гадаадынхны итгэлийг сайжруулах хэрэгтэй хэмээн Элчин сайдын яамныхан хэлэв.
Харин Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил:
Монгол Улсын үе үеийн Засгийн газар монголчуудаа дэлхийн аль болох олон улс орнуудад хөнгөлөлттэй, визгүй аялуулах зорилгыг тавьж ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар монголчууд дэлхийн 19 оронд энгийн, 29 оронд дипломат паспорттай визгүйгээр зорчиж байна. Аргентин, Чили, Эквадор, Уругвай улсад харилцан визгүй зорчих хэлэлцээрийг явуулж, удахгүй гарын үсэг зурах гэж байна. Мөн Сингапур улсад 15 хоног зорчдог байсан хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж 30 хоног болгон сунган, хэрэгжүүлж эхэлсэн.
Гэхдээ монголчуудын илүү зорчих хүсэлтэй байдаг АНУ, БНСАУ, Япон, Европын Холбооны улсад иргэдээ урт хугацаатай, визгүй зорчуулах яриа хэлэлцээр хийх нь бидний зорилго болж, бид энэ ажлыг бүтээхийн тулд өдөр бүр анхааран ажиллаж байна.
Монгол иргэдэд Н-2 ангилалтай визийг АНУ-ын Засгийн газраас удахгүй олгож эхэлнэ. Энэ виз нь тодорхой мэргэжил шаарддаггүй ажилд урт хугацаатай гэрээгээр ажиллах боломжтой. Монгол Улс энэ визийн хөтөлбөрт хамрагддаггүй орны жагсаалтад байсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ жагсаалтаас гарсан.Энэ оны дөрөвдүгээр сард тус ангиллыг нэвтрүүлэх эрхийг хүссэн байгаа. Цаашдаа шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ч илүү анхааран ажиллах болно” гэсэн юм.
АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг ЭСЯ-ны албан ёсны ЭНЭ цахим хуудаснаас авч болно.
7 comments
нь
Эхлүүлсэн ажилд чинь талархаж Мөнх-Оргил сайдад баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсьe
Монгол хүнээ экспортлохоос өөр ажил сэтгээч, эх орондоо элэг бүтэн сурч, амьдрах боломжоор нь хангахын төлөө ажиллаач Мөнхоргил сайдаа. Энэ балай визний оронд зүгээр л биднийг визний асуудалд хүндрэл бага учруулах хэрэгтэй. Банкны дансыг худлаа мөнгөтэй болж жүжиглэсэн хүмүүст л виз олгодог ш дээ.
байж байсан бол уг нь мундаг улс төрч шүү. Даанч намын зарим юу ч хийгээгүй мөртлөө худлаа хийрхдэг хэдэн залуучуудаас болж больчих юм даа
YEE,ODOO NUGUU URUVDULTUI HUURHII GUILGACHIN MONGOLCHUUD BAYARLATSGAAGAAD EEE CHAAVAAS
ugaasaa uruugaa huvi zayatai elgiin amid uhdel shig amidrah mongolchuud aylj zugaalna gej yu baihav dee.ajil hudulmur hiij ami amjirgaagaa deeshluuleh gej l gadaad ornuudiig zoridog yumshdee.ter aylj zugaatsaad amralt buudal geed yavdag garuud bol ali hediinee ene ulsaasaa hanaj tsadtalaa hulgai hiisen humuus hulgain yumaaraa l aylj zugaatsaj yavaa shd.ternees bish aylj zugaatsaad amraad yavaad baih hugjsun hudulmurlusun buteesen buteedeg humuus bol africa mongol hoyor bish yum shdee. hiidgee hiigeed hugjduguu hugjuud buteedegee buteesen uls ornii humuus l harin aylj amarch zugaatsaj yavdag yum
Gadaad Ajillahaas ch uur arga.Bi Gokod Ajillaad 500$ avdag.Tegehed
Koread 3sar ajillad 12000$ avch bna.Ichmeer yum.Tegeed akilaar hangaj
chadahgui baij EH ORONDO IR GUREN MONGOL CHINI GUUGEE
BARIAD HULEEJ BNA GEED DUULUULAAD URIALAAD NOBSHNUUD