Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өрсөлдөх чадваргүй 10 улс орон – updown.mn

Өрсөлдөх чадваргүй 10 улс орон

Дэлхийн эдийн засгийн чуулга “Global Competitiveness Report 2017-2018” улс орнуудын өрсөлдөх чадварын чансааг нийтлүүлэв. Шинжээчид чансааг гаргахдаа төрийн байгууллагууд, боловсрол, дэд бүтэц гэх мэт 12 салбарын гурван үндсэн чиглэлд нэгтгэн гаргажээ. Энэ чансаанд дэлхийн 137 орон багтаж байгаа юм. Харин өнөөдөр энд  өрсөлдөх чадваргүй топ-10 орныг танилцуулж байна.

Гаити: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $761 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж.

Гаити улс нь бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу орон бөгөөд огт хөгжөөгүй нутаг юм.  Гадаадад ажилдаг хүмүүсийн мөнгөний шилжүүлэг тус орны ДНБ-ний 25 хувь болдог ба экспортоос нь хоёр дахин илүү орлогыг оруулдаг. Өндөрлөг уулархаг  нутагтай учир ХАА-г хөгжүүлэх боломжоор муу. Хүчирхийлэл ихтэй учир жуулчид очдоггүй.

Бурунди: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $325 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалжийн хүрэлцээгүй байдал.

Бурунди нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг ба хүн амын тал хувь нь ядуугийн төвшнөөс доогуур амьдралтай. Нутгийн 50 хувийг хагалдаг тариалангийн талбай, 36 хувь нь билчээр, үлдсэн хэсэг нь ой бага тарианд ашиглаж болох газар юм. ХАА-д нь хүн амынх нь 90 хувь ажилладаг ба бүтээгдэхүүний ихэнх нь дотоодын зах зээлдээ үлддэг. Экспортын 54 хувийг кофе эзэлдэг. Мөн цай, хөвөн, арьс шир гадагш гаргадаг.

Сьерра-Леоне: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $618 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж.

Сьерра-Леоне нь ашигт малтмал, ХАА ба Загас агнуурын боломжтой ч дэлхийн ядуу орнуудын нэг юм. Ажиллагчдын талаас илүү хувь нь натураль аж ахуй эрхэлдэг. Цагаан будаа, кофе, какао ургуулдаг. Сүүдрийн эдийн засаг, гэмт хэргийн төвшнөөр  дээгүүр бичигддэг.

Лесото: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $1 170 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж.

Лесото нь Өмнөд Африкийн улс дотор орших бөгөөд Өмнөд Африкаас цахилгаан усаа экспортлодог. Гар урлал, ХАА эрхэлнэ. Олон хүн Өмнөд Африкт ажил эрхэлнэ. Алмаз, ноос, хувцас экспортод гаргадаг. Тэнд Levi’s компанийн салбар байгаа. Эдийн засаг нь Өмнөд Африкийн эдийн зсагтай интеграцлагдсан ба хүн амын тал хувь нь ХАА-д ажилтай. Өмнөд Африкийн уурхайнуудад  үлдсэн хэсэг нь улирлын ажил хийдэг.

Малави: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $295 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь авлига.

Зүүн Африкийн Малавид ХАА 90 хувь ба тэнд хүн амын 90 хувь ажилладаг бөгөөд ДНБ-ний 35 хувийг босгож, экспортын 90 хувийг бөглөдөг. Хүн амын тал хувь нь ядууралд байдаг. Тамхи, сахарын нишинг, хөвөн, цай% эрдэнэ  шиш, төмс зэргийг тариалах бөгөөд үхэр, ямаа үржүүлдэг. ДОХ-ын халдварын өндөр төвшинтэй.

Мавритани: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $1 243 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж хүрэлцээгүй явдал.

Баруун Африкийн Мавритани нь эдийн засгийн хөгжлөөр дэлхийд хамгийн доройд ордог. Мавритани нь олон үзүүлэлтээр тухайлбал, үйлдвэрлэлийн бага чадвар, замын чанар мэтээр сүүл барьж явна.

Либери: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $480 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж.

Баруун Африкийн Либерийн эдийн засаг ба дэд бүтэц нь иргэний дайнд сүйрсэн. Одоо тус орон нь дэлхийн хамгийн ядуу гэгдэх ба хүн амын 80 хувь нь нэн ядуугийн төвшнөөс доогуур амьдралтай. Либерийн далбааг  бусад орнуудын худалдааны хөлөг онгоцнуудад түрээслэн ашиглуулах татвар гол орлогын нэг юм.

Чад: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $852 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх сурвалж болж байна.

Чад нь Төв Африкийн бөгөөд хүн амынх нь  бараг  80 хувь нь ядуучууд. Гадны хөрөнгө оруулалт ба тусламжаас их хамралтай. ХАА нь эдийн засагт нь давамгайлан  ДНБ-ний 57 хувийг бүрдүүлж өгдөг. Гол төлөв хонь, ямаа, тэмээ үржүүлдэг. Халдварт ба шимэгч өвчин ихтэй ба  анагаах муу хөгжилтэй. Цэвэр ундааны  усны гачигдалтай бөгөөд түүнд нь хүн амын 27 хувь л хүрээлтэй бөгөөд дундаж нас нь 48.

Мозамбик: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $392 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь санхүүжилтийн эх үүсвэр.

Зүүн өмнөд Африкийн энэ улс нь Португалийн колони байсан бөгөөд 1975 онд тусгаар тогтножээ. Тусгаар тогтнолоо авсны дараа тус орон дэлхийн хамгийн ядуу орны нэг болжээ. Дараа нь гадаадын тусламж, дотоод улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн өсөлтийг  гарган өгч байв.

Тус орон гадны тусламжаас ихээхэн хамааралтай ба хөдөө аж ахуйн орон юм. Ажиллагчдын 80 хувь нь ХАА-д ажилладаг.  Үржил шимтэй газар нутгийнх нь 88 хувийг ашигладаггүй. Мөн халуун орны хар салхи эдийн засагт нь байнга хор хөнөөл учруулдаг.

Йемен: Дотоодын нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хувь нь $938 ам.доллар. Бизнес явуулахад саад болж байгаа хамгийн том асуудал нь улс төрийн тогтворгүй байдал.

Йемен улс Арабын хойгт байрласан баруун өмнөд Ази, араб ертөнцийн хамгийн ядуу орны нэг. Эдийн засаг нь нефтийн олборлолт ба экспортоос хамаардаг. Тэр нь төсвийн 70 хувийг бүтээж өгдөг. Нефтийн нөөц нь хорогдох тал руугаа орж байгаа.

Эх сурвалж: observerbd.com

7 thoughts on “Өрсөлдөх чадваргүй 10 улс орон

  1. Монгол хүү 2017-10-16 11:49 at 11:49

    Монгол улс тэгээд энэ байдлаараа байвал энэ өрсөлдөх чадваргүй улсуудаас юугаараа илүүрхээд байгаа юм бэ дээ… Уул нь дэлхийн эдийн засгийг тольдогч фаниншл таймс Монголын эдийн засаг зээлжих зэрэглэл нь гайхмаар доогуур байгаад МЭЛ ГАЙХСАН байна лээ… ИЙМ МАЯГААР МОНГОЛ УРАГШАА ХӨДЛӨХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ БАЙНА. ДЭЛХИЙН УЛСУУДЫН НЭРНЭЭС АРЧИГДАХААСАА ӨМНӨ УЛС ТӨРИЙН ЯЛЗРАЛЫГ ЭМЧЛЭХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС СӨНӨНӨ ШҮҮ

    Хариулах
  2. Бор 2017-10-16 11:50 at 11:50

    Ёооё, манай муу улс орчихсон байх уй гэж үнэн сэтгэлээс яс хавтайлаа, ашгүй алга. Улаан амиа гэхээс өөрийг бараг мэдэхгүй, үхэж байхдаа таарсан, үхширмэл новшнуудаас болж, өчүүхэн иргэн бид хүртэл ингэж ичиж зовж амьдрах ч гэж … Тэр новшийн хиж гөрөөс болсон шаарнуудыг Тэнгэр ниргэх цаг ирнээ гайгүй

    Хариулах
  3. zochin 2017-10-16 12:20 at 12:20

    araas n ochil bgaa uls mongol bh,,,

    Хариулах
  4. Нэргүй 2017-10-16 12:23 at 12:23

    дээрдээд байх юу байгаа юм. итгэхгүй бол яг одоо гадагшаа гараад үз. хичнээн ядуу хүн чамд харагдах бол. баялагтай баян л гээд байна хэдэн хүн баян амьдарч байна? бас авлига… зүгээр бүтээх ажлыг зохиомлоор хүндрүүлж байна. энэ байдлаараа бол бид 11 дэх улс нь болно гэдэгт итгэлтэй байна

    Хариулах
  5. Нэргүй 2017-10-16 12:28 at 12:28

    МАНАЙХ ГАЗАР ДЭЭР Ч ДООР Ч БАЯЛАГ БАЙНА.ДААНЧ УХААНГҮЙ НОЁНД УНХИАГҮЙ АЛБАТ ГЭЭЧ Л БОЛНОШ

    Хариулах
  6. Нэргүй 2017-10-16 16:03 at 16:03

    Bolovsroloo geechikhguikhen shig yavj baikhad manaikh ch arai ednii araas orokhgui ee. Khumuus ni tuluv daruu, khuleetstei, ukhamsartai, medlegtei baikh l khugjliin gol tulkhuur ni.

    Хариулах
  7. Зочин 2017-10-24 20:15 at 20:15

    Манайх 11 юмуу 12 т орж байх шиг бнаа даа

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн