У.Черчеллийн дутуу татсан тамхийг 12 мянган ам.доллараар худалдан авчээ

2017-10-14 14:401min0
9898

Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн дутуу татаж орхисон навчин тамхи дуудлага худалдаанд 12 мянган ам.долларын үнэд хүрчээ. Энэ сарын 11-нд АНУ-ын Бостон хотод болсон тус арга хэмжээний үеэр Флорида муж улсын Палм-Бич хотын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн оршин суугч уг тамхийг худалдан авсан байна.

У.Черчилль 1947 оны тавдугаар сарын 11-нд Парисын Бурж нисэх онгоцны буудалд Лондон руу явах нислэгээ хүлээж зогсох зуураа 10 см урт тамхийг дутуу татаж орхисон байсныг нь Их Британийн нэгэн иргэн хадгалж байсан ажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй