Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын-Хэг түр саатуулах хугацаа энэ сарын 16-нд дуусгавар болох байсан ч үргэлжлүүлэн хоёр сараар сунгажээ. Сөүл хотын тойргийн шүүх прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг өчигдөр /2017.10.13/ хэлэлцээд энэ шийдвэрийг гаргасан байна. Хуулийн дагуу цаашид дахин хоёр удаа, тухайн бүрт нь хоёр сараар сунгах боложтой аж.
Хууль хүчний байгууллага түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилга авсан зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа. Хэрвээ Пак Гын Хэ энэ хэрэгт буруутай нь нотлогдох юм бол 45 жил хоригдох ялаар шийтгүүлнэ гэж хуульчид үзэж байгаа юм байна.