Анх удаа шилдэг бүтээлийн дээжсийг УДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ

2017-10-14 16:091min0
444

Германы нэрт хөгжмийн зохиолчдын бүтээл  анх удаа УДБЭТ-д энэ сарын 18-нд эгшиглэнэ. “Намрын аялгуу” нэртэй  сонгодог тоглолтонд Г.Ф.Телеманы нарийн бүрээнд зориулсан бүтээл, Рихард Штраусын “Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфони болон  “Шилдэг цөөхүүл ба гоцлол хөгжмийн уралдаан”-ы шагналтнууд шилдэг бүтээлийн дээжсээр үзэгчдийн сонорыг мялаах юм.

УДБЭТ-ын уран бүтээлчид 55 жилийн ойгоо угтан энэ сарыг “Симфони найрал хөгжмийн сар” болгон зарлаад байна. Энэхүү тоглолтыг Монгол дахь Германы ЭСЯ болон Германы гуулин хөгжмийн Крампон компани дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй