Гоо сайхны мэс заслаас болж нисэх онгоцны буудалд саатуулагджээ

Өмнөд Солонгост “хөөрхөн” болохын төлөө очсон гурван хятад бүсгүй гэртээ харьж чадахааргүй болжээ. Гоо сайхны мэс засал хийлгэсний дараа тэдний царай хавдаж, бичиг баримтны зурагнаасаа өөр болсон аж. Тиймээс тэднийг онгоцонд суулгаагүй гэнэ. Нүүрээ самбайгаар ороосон, хавдсан нүүртэй, гартаа паспортоо барьсан гурван азгүй эмэгтэйн зураг Хятадын “AsiaWire” сүлжээнд цацагдаж, хурдан түгжээ.
Дашрамд дурдахад гоо сайхны аялагчид Сөүлийн гоо сайхны мэс заслын эмч нарын үйлчлүүлэгчдийн гуравны нэгийг бүрдүүлдэг байна. Тиймээс зарим эмнэлэг мэс заслын дараа үйлчлүүлэгчдэдээ паспортын хяналтад асуудал үүсгэхгүйн тулд тусгай лавлагаа гаргаж өгдөг аж.
3 сэтгэгдэлтэй
axaxaxaxaxaa
2017-10-11 13:41 at 13:41
xaxaxaxaxa
zochin
2017-10-11 17:07 at 17:07
yamar huujhun yum be harsan chini ineed hurchlee. Goyo l bolj baival
Зочин
2017-10-11 20:15 at 20:15
xaxa ymar ineetei yum be arai chde ingetlee zolios gargah gj