Орон сууцанд гал гарч 98 иргэнийг угаартахаас аврав

2017-10-05 14:411min1
utaa

Онцгой байдлын албан хаагчид 98 иргэнийг утаанд хордож амь насаа алдах аюулаас хамгаалж 69 иргэнд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Баянгол  дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 43 дугаар байрны нэг давхарт өчигдөр (2017.10.04) орой нэг тн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатсанаас болж 1-9 давхар хүртэл утаанд автсан байна. Оройн 18:47 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги гал түймрийг шуурхай унтрааж оршин суугчдыг гаргажээ.

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд утаанд хордсон байж болзошгүй 4-8 сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал байдал  оройн 21:30 цагт сайжирч эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

1 сэтгэгдэлтэй

  • irgen

    2017-10-05 16:05 at 16:05

    um humniihaa chanariig shalgaj baimaar um, gar doorhi untraah ballonch baidag umuu ???

    Хариулах

irgen сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй