Онцгой байдлын албан хаагчид 98 иргэнийг утаанд хордож амь насаа алдах аюулаас хамгаалж 69 иргэнд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг 43 дугаар байрны нэг давхарт өчигдөр (2017.10.04) орой нэг тн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатсанаас болж 1-9 давхар хүртэл утаанд автсан байна. Оройн 18:47 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги гал түймрийг шуурхай унтрааж оршин суугчдыг гаргажээ.
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд утаанд хордсон байж болзошгүй 4-8 сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал байдал оройн 21:30 цагт сайжирч эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
1 comment
um humniihaa chanariig shalgaj baimaar um, gar doorhi untraah ballonch baidag umuu ???