Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүнэ

Замын цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр (2017.10.03) Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Түүнд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүдэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр хэрэг тулгаж буй. Хуулиараа 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй ажээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир цагдаад гомдол гаргажээ
“Саранфинанс” ББСБ-ын захирал Ц.Баярцогтын Замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж, татаж байсан тамхиныхаа утааг нүүр рүү нь үлээж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйд Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад тавигдсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Харин Л.Элдэв-Очир гишүүн Сүхбаатар дүүрийг цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан байна. Түүний гаргасан гомдлын дагуу худал мэдээлэл олон нийтэд тараасан мэдээллийн сайтуудыг зөрчлийн хуулиар шалгаж эхэлжээ.
Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гаргасан цагдаа нарыг шалгаж байна
Мөн өнгөрсөн сарын 21-нд Ц.Баярцогтыг зөрчил гаргасан хэмээн үзэж, Сүхбаатар дүүрийг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хийсэн аж. Гэвч цагдаагийн томоохон албан тушаалтнууд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нарт үүрэг даалгавар өгч, Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гарган явуулсан гэнэ. Үүнийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа болон тухайн өдрийн жижүүрийн ахлагчийн үүргэ гүйцэтгэж байсан цагдаа нараас мэдүүлэг авч эхэлжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Баярцогтыг эрүүлжүүлэх байрнаас гаргаж явуулахад цагдаагийн энр нөлөө бүхий гурван хурандаа оролцсон гэнэ. Үүнийг эцэслэн шалгаж тогтоох юм байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
11 сэтгэгдэлтэй
зочин
2017-10-03 10:19 at 10:19
ийм хүнийг яаж дэмжиж байх вэ дээ, Сарангэрэл ч бай, Элдэв-очир нь бай, солиотой хүмүүс л энийг дэмжинэ.
Зочин
2017-10-03 10:27 at 10:27
sain huulia chatgah hetegtei mongoor torgoho zogsoo zaluucuudad buruu sana ogoho bolih heregtei bien hvcni ajil hiilge
zochin
2017-10-03 10:33 at 10:33
deitliin xemjeeger torgoj bas 6 saraar xorix xeregtei tegvel neg yum tolgoindon olgox biz
иргэн
2017-10-03 12:05 at 12:05
сайг шалгаад зохих арга хэмжээг нь ав. Зөвшдээ
ИРГЭН
2017-10-03 12:29 at 12:29
ИЙМ БОЛОХООР НЬ МАН-Д ДУРГҮЙ ХҮРЭЭД ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ ДАА.АРД ТҮМНИЙГ ЯАЖ Ч ДОРОМЖИЛЖ БОЛДОГ ГЭЭД МАН-ЫНХАН ДАВАРЧ БАЙНА ДАА. ЯАЖ АМЬДРАХ БОЛЖ БАЙНА АА.ТЭМЦХЭД БЭЛЭН БОЛЧИХООД ДЭЛБЭРЛЭЭ.
зочин
2017-10-03 12:48 at 12:48
цагдаагийнхан ийм хүмүүсээс зай барьж сурах хэрэгтэй ,ар талд нь цагдаа байгаа учир л ингэж оодорч сагсуурч байгаа ш дээ
МИМИМИ
2017-10-03 15:36 at 15:36
ИЙМ ЮМНУУДЫГ ХЭД ХОНОГ СУУЛГАХАД АМЬТАН БОЛНО ДОО. ИХ ООДОРСОН НӨХӨР. ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ БОЛЖ ДЭЭ. ХЭНИЙ ХЭН БЭ ГЭДГИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧИХ ХЭРЭГТЭЙ.
zochin
2017-10-03 16:41 at 16:41
xen gej tsagdaagiin xuranda gargasan be neriin il bolgo iim baliar yumnaas mongol awsan baij taaraa 3sar shorond xorix xeregtei tegwel naad mal chin yum oilogdog bolno
amariig erie AX AA?
2017-10-04 10:20 at 10:20
amriig erie ahaa gej hen be?amriig ersen ah ni l gargaj dee
Зочин
2017-10-04 11:46 at 11:46
Өө тэр байдаг газарь нь байлга оооооооооо
Тайван
2017-10-04 12:27 at 12:27
Энд нам ямар хамаатай юм бэ? Улс төржих шаардлага байхгүй.Энд арчаагүй хэн ч биш нэг новшийн тухай ярьж байна. Олон хүнд л хамаатууллаа. Түүнийг эрүүлжүүлэхээс гаргаж авч байдаг тэр хурандаа нар л тэнэг байхгүй. Олон нийтэд зарлагдчихаад байгаа ийм новшийг гаргаж нэр төрөө гутааж л байдаг. Манай хууль цагдаагийхан одоо болимоор юм ийм юманд зохих шийтгэлийг нь өгөх л хэрэгтэй. Ядарсан нэгэнд бол ямар даналзах болдоо.