Баасан гаригт шар айраг шимээд цалин авах хүн байна уу?

2017-09-29 10:001min1
shar airag

Баасан гарагт шар айраг шимэх дуртай хэрнээ мөнгө төлнө гэхэд хайран санагддаг бол Их Британийн “Meantime Brewing Company” компани энэ өдөр шар айраг амталж, суусных нь төлөө цалин амлаж байна. Тус компани шинэ сортын шар айргуудаас амсаад, хариу өгдөг мэргэжилтэн хайж байгаа аж.

Амтлах мэдрэмж нь өндөр хөгжсөн хүмүүс энэ ажилд орох боломжтой бөгөөд баасан гарагийн өглөө бүр Гринвич дэх шар айргийн үйлдвэрт очих ёстой гэнэ. Энд шинэ ажилтан шар айраг уугаад, шинжээчидтэй амт, чанарынх нь талаар хэлэлцэх ёстой. Ажил долоо хоногийн баасан гараг бүр ердөө гуравхан цаг үргэлжилнэ.

Эх сурвалж: Metro

1 сэтгэгдэлтэй

  • Хэн ах

    2017-09-29 11:47 at 11:47

    Амьд лаборатори болох юм байна

    Хариулах

Хэн ах сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй