Баасан гарагт шар айраг шимэх дуртай хэрнээ мөнгө төлнө гэхэд хайран санагддаг бол Их Британийн “Meantime Brewing Company” компани энэ өдөр шар айраг амталж, суусных нь төлөө цалин амлаж байна. Тус компани шинэ сортын шар айргуудаас амсаад, хариу өгдөг мэргэжилтэн хайж байгаа аж.
Амтлах мэдрэмж нь өндөр хөгжсөн хүмүүс энэ ажилд орох боломжтой бөгөөд баасан гарагийн өглөө бүр Гринвич дэх шар айргийн үйлдвэрт очих ёстой гэнэ. Энд шинэ ажилтан шар айраг уугаад, шинжээчидтэй амт, чанарынх нь талаар хэлэлцэх ёстой. Ажил долоо хоногийн баасан гараг бүр ердөө гуравхан цаг үргэлжилнэ.
Эх сурвалж: Metro
1 comment
Амьд лаборатори болох юм байна