Өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно

Улсад нийтдээ 26 жил ажилласны дотор Улсын циркт зэрлэг амьтан сургаж тоглуулагчаар 18 жил ажилласан. Гэхдээ 60 хүрээгүй байгаа учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үү?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “…мэргэжлийн урлагийн байгууллагад…зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч ..”-аар 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

Иймээс тухайн даатгуулагчийн хувьд хуулийн дээрхи заалтын дагуу нийт хугацаа /26 жил/-г болон мөн дурдсан мэргэжлээр ажиллавал зохих хугацаа /18 жил/-г хангаж байгаа тул өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

-Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар 23 жил 6 сар ажилласан, 43 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар “ Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин …”-аар  20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тухайн даатгуулагч нь хуулийн энэхүү заалтын дагуу Сонгодог…урлагийн байгууллагад хамаарагдах Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучны мэргэжлээр  ажиллавал зохих хугацаа / 20 жилийг/-г хангаж 23 жил ажилласан учраас өөрөө хүсвэл  нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зөвлөж байна.

-Төмөр замын цэрэгжүүлсэн албанд 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо 44 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар “…мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан”  даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Энэ даатгуулагчийн хувьд  нь  төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажиллавал зохих хугацааны болзлыг хангасан учраас өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хуулийн дээрх заалтад дурдсан болзлоор нас харгалзахгүйгээр 29 жилээр өндөр насны бүрэн  тэтгэвэр тогтоолгож болно.

-Гадаад улс оронд тодорхой хугацаагаар амьдарч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэрхэн олгох вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2009 оны 408 дугаар тушаалаар баталсан “Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнд тэтгэвэр олгох журам”-ыг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тэтгэвэр тогтоолгосны дараа гадаад улс оронд түр хугацаа /6 сараас дээш/-гаар  амьдрахаар явсан тэтгэвэр авагчид тэтгэврийг үргэлжлүүлэн  олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Гадаад оршин суугаа тухайн тэтгэвэр авагчийн оршин сууж байсан  аймаг, сум,  дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь түүний  бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн  тэтгэврийг гэр бүлийн итгэмжлэгдсэн хүнд олгож тооцоо хийж байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно

  1. Х Лекей 2017-09-27 19:57 at 19:57

    Улсад 35жил ажилсан нас 52 той өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох уу?

    Хариулах
  2. Сүрэн 2017-09-28 09:07 at 09:07

    Улсад 30 жил ажилласан нас 51 тэй, эмэгтэй. Физик эмчилгээний сувилагчаар 17 жил ажилласан хортой нөхцөлд орох уу? Тэтгэвэр тогтоолгож болох уу?

    Хариулах
  3. Төрөө 2017-09-28 10:28 at 10:28

    Дээрх нийтлэлийг уншаад НДЕГ-ын хүмүүст талархал илэрхийлье. Ийм иргэд бидэнд тустай мэдээ зөвлөлгөө байнга бичиж байхыг хүсэж байна. Та бүхэнд ажлийн амжилт хүсье.

    Хариулах
  4. зочин 2017-09-28 15:09 at 15:09

    Улсад 16 жил ажилласан.16настайгаасаа ажиллсан боловч.2жил нь ороогүй.одоо 4хүүхэдтэй.тэтгэвэрт гарч болохуу. Үгүй бол одоо хэдэн жил нэмж ажиллах ёстой вэ.

    Хариулах

Сүрэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн