Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж өнгөрлөө. Өнөөдрийн хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярихаар төрийн өмчийн 51 хувийн асуудалд давхар яригддаг. “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан. Одоо засгийн газар 75-100 сая ам.доллар төлөх нөхцөлд байна. Ирэх сард Арбитраар дахиад энэ асуудал хэлэлцэгдэнэ. Ер нь Монголын төрд 51 хувь байгаа юу. Төр ийм байдлаар засгийн газарт асуудал үүсгэж байна” гэсэн юм.
Үүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ням-Осор “Маргаантай зүйл байгаа. “Жаст”-ынхан өөрсдийгөө өмөөрөөд байдаг ч тодорхой мөнгөн төлбөрүүдийг төлсөн байдаг. Энэ асуудал дээр хуулийн фирм ажиллаж, хэд хэдэн хүндрэлүүдийг гэтлэх аргыг судлаж байна. Гол нь, төрийн байгууллагаас ийм мэдээлэл өгч, нарийн тоог өгөхөөр нөгөө талд засгийн газрын байр суурь болж ойлгогддог. Шүүх дээр үүнээс болж асуудал мушгигддаг учраас нарийн тоог хэлэх боломжгүй байна” гэлээ.
Оллоо.мн