Д.Трамп: АНУ “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэнэ

2017-02-13 02:051min0
527-1486709035c916dce8-ef46-11e6-930f-061b01e23655
ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ-ын явуулж буй “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, БНХАУ-ын дарга Си Зиньпиний хүсэлтээр “Нэг Хятад” бодлогыг  хүндэтгэн дагаж мөрдөхөөр Д.Трамп тохиролцсон байна.
Хоёр улсын удирдагчид өнөөдөр утсаар ярьжээ.
Д.Трамп өмнө нь мэдэгдэл хийхдээ “худалдаа зэрэг бусад асуудлаар БНХАУ-тай тохиролцож чадахгүй бол тус улсын явуулж буй “Нэг Хятад” бодлогод уягдаад байх шаардлагагүй” гээд “Хятад улс АНУ-тай хэрхэн харьцахаас “Нэг Хятад” бодлогыг цаашид дэмжих эсэх хамаарна” гэж байсан билээ. Мөн тэрбээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Иньвэнтэй утсаар ярьсан нь БНХАУ-ын дургүйцлийг хүргээд байсан юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй