Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид Монголд ажиллаж эхлээд байгаа энэ үед олон улсын байгууллагууд эдийн засгийн эрсдэлийг хэрхэн үнэлж байгааг эргэн сануулъя. Монгол Улсын эрсдэл даах чадвар 2016 оны сүүлийн улиралд огцом буурч, эрсдэл даах чадвараараа “Euromoney” сэтгүүлээс нэгтгэн тооцдог 186 улсаас 123 дугаар байрт бичигдэж байна. Гадаад өрийн эргэн төлөлт, төсвийн алдагдал зэрэг сорилтыг давах цорын ганц гарц нь Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр гэж тэд үзжээ. Монгол Улсын эрсдэл даах чадвар 2016 оны эцэст 32.15 оноогоор үнэлэгдсэн. Эдийн засаг эрчтэй өсч байсан 2011 оноос хойш энэ үзүүлэлтээр даруй 43 байр ухарч, эрсдэлийн тав дахь зэрэглэлд буюу дефолтын эрсдэл хамгийн өндөр орны ангилалд багтаж байна. Тэр дундаа, засаглалын эрсдэл, зохицуулалт, бодлого тодорхойлох байдлаараа сүүл мушгиж байгааг “Euromoney” анхаарууллаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан 2017 оны Эрсдэлийн тайланд Монгол Улс санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орнуудын хамгийн түрүүнд бичигдсэн байна. Хямрал тохиох магадлалыг 75.7 хувь гэж тодорхойлсон. Монголын дараа Грек, Коста Рика, Азербейжан улсууд багтаж хямрал тохиох хамгийн эрсдэлтэй орнуудаар бичигдэж байна. Харин улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлээр хоёрдугаарт бичигдсэн юм. Манай улсын дараа Йемен, Венесуэл, Болив зэрэг орон улс төрийн орчин хамгийн эрсдэлтэй ангилалд хамаарч байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн