“Оюутолгой” ХХК-д төслийн менежерээр  ажиллаж  байсан  С.Гантуяа компанийнхаа удирдла­гуудад мон­гол ажилчид гадныхнаас хэд дахин бага цалин авч байгаа. Адилхан  ажил дээр ижил хэмжээний цалин олгох ёстой гэсэн хуулийн заалтыг сануулс­ныхаа төлөө ажлаасаа хөөгдсөн.

Тус компанид монгол ажилчид хамгийн баг цалин авдаг. Үүнийгээ компанийн удирдлагууд гадаад мэргэжилтнүүдийн цалингийн хэмжээг тухайн орныхоор тогтоодог байна. Харин монгол ажилчдын цалинг манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын цалингийн жишгээр тог­тоосон хэмээн тайлбарладаг.

Тус компанид ажиллаж байгаа монгол болон гадаад ажилчид чухам хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаарх нарийн мэдээлэл өчигдрийг хүртэл нийтэд ил болоогүй байсан билээ. Тэгвэл Оюутолгой компанийн гадаад, монгол ажилчдын цалингийн хэмжээг ил болгож байна.

Оюу Толгой компанийн Монгол ажилтнуудын цалингийн хүснэгт

Оюу Толгой компанийн гадаад ажилчдын ажилтнуудын цалингийн хүснэгт 

Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд “Оюутолгой”-д хяналт шалгалт хийхээр очиход тус компани шалгуулахгүй гэж буцаасан. Хоёр сарын дараа дахин шалгалт хийхэд “Оюутолгой” компани нь гадаад, монгол ажилчдынхаа хөдөлмөрийг харьцангуй үнэлж гадны ажилчдад өндөр цалин монгол хүмүүст бага хөлс өгдөг нь тогтоогдсон. Зөвхөн “Монгол” гэдгээр нь ялгаварлан харьцаж, дээрэлхдэг энэ байдлыг өөрчлөхийг хүссэн С.Гантуяа “Оюутолгой” компанитай шүүхдээд ялсан.

Хэдийгээр шүүх хурлаар Оюутолгой компанийг буруутай гэж тогтоосон ч тус компани шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй  Монгол Улсын хууль тогтоомжийг тоолгүй  жишим ч үгүй ажилласаар байгаа гэж С.Гантуяа хэлж байна. Хөдөлмөрийн яам, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг нохой хуцсан чинээ бодохгүй байгаа тус компанид монгол хүнийг ялгаварлан гадуурхсан байдал өнөөг хүртэл байсаар л байна.


Т.Энхээлээ
Эх сурвалж: uurhai.mn

By updown.mn

Мэдээний админ

29 thoughts on “Оюутолгой компани гадаад, монгол ажилчдын цалингийн хэмжээг ил болголоо”
  1. Монгол ажилчдын цалинг нь сараар, гадаад ажилчдын цалинг нь жилээр тооцоод гаргачихсан байна. Одоо манай оркууд орж ирээд мөөрж өгнөө хэхэ.

    1. Нягтлан л бололтой. Тоо үржүүлж хуваах гэж мэддэггүйм үү. 12 сардаа үржүүлээд, хуваагаад үз. Ерөөсөө л эд нар ингэж авдаг ш дээ. Баярцогт шигээ 21000 хувьсагч ярьдаг гар байна.

      1. аль нь үнэн юм бэ сараар уу жилээр тооцсон юм боловуу. Сараар бол ч алдаг юм байна.

        1. Гадаадуудынх нь жилийн цалин байнаа. Арай ч ингэж авдаггүй. Харин энэнээс гадна өөр хангамжууд зөндөө байгаашт. Хүүхдийн сургалтын төлбөр, байрны түрээс гээд.

  2. ene gadnii hulgaichuudiig eh ornoosoo zailuulbal yasiim be mongoliin shuuhiig ch toodgui lalruudad hamag baylgaa ogchood doromjluulaad suudag uher mongolchuud neeree yandaa gadagshaa garch ajlaad ch booliin l ajil hiij amidrah hubi tabilantai uymuu haashaa uym oyutolgoig tord abyaa

  3. uul uurhain baylag ard tumnii omch yumbol mongolchuud yagaad baga tsalin awch yaduuraad baigaa yum be oyu tolgoin uil ajilgaag nen darui zogsooj ashigtai ajilluul mongol ardin namiin erhemuudee chadahgui bol ogtsor

  4. Өөн за алдаг юм байна. Багш тэгэхд хэдэн төгрийн цалин авч байна бодож үзэх л ёстой асуудал

    1. Ийм ашиггүй гэрээг байгуулсан биднийг төлөөлдөг эзэнгүй өмчтэй төрийн буруу. Бид бурууг гадны хөрөнгө оруулагчдаас биш дотроосоо хайж олоод арга хэмжээ авбал хөгжинө. Хэрэв гаднаас хайгаад бусдад бурууг тохоод байвал мөхөх болно

  5. Ямар ч газар ажилласан Монголчуудын цалин бага байдаг. Харин бусад оронд ажиллаж байхад нутгийн ажилчдын цалин өндөр ажлын цаг нь ч хуулиараа гадаадаас ажиллаж буй ажилчдын цалин бага, ажлын цаг нь өндөр байдаг.Манайхан ер нь тийм байвал таарна.

  6. elgiin adgiin mongolchuudad harin ch ih tsalin ugsun baina ugaasaa tsalingiin hajuugaara hulgai hiij baigaa ni todorhoi shd mongol hun bolgon .mongol hun l mongol hun bur zugeer baidaggui yumaa zaaval hulgailna ugiin tiim hulgaich humuus.

  7. Оюу толгойн ажилчдын цалинг ярьж жижгээр сэтгэх хэрэггүй. Харин ашгийг нь Монголд оруулах талаар ярих нь чухал.

  8. Тэнд монголоо төлөөлсөн нэр зүүсэн мангуу нь бүхний өмнө өвдөг сөхрөн өгснийг нь авдаг хэлгүй, хуулийн мэдлэггүй даадаа байж таараа. Ямартаа л төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэмээн арай илүү мөнгө өгсөнд нь хариу хуцаж чаддаггүй нөхөр л байгаа биз. Олигтой ашиг ч авдаг ч юм уу үгүй ч юм уу хэн мэдлээ. Гадныхантай гарын үсэг зурж баяждаг С.Баярын л хийж байгаа ажил шүү дээ. Шанд нь АНУ-д хэдэн байр охиддоо авч өгч тэр нь цаашаа мөнгө босгоод яваад байгаа биз дээ. Хяналтгүй төрийн гай энэ.

  9. Боловсрол мэдлэгээрээ дутмаг сэжигийн монголчууд гадаадын боловсрол мэдлэг өндөртэй хүмүүстэй барьцаад яах юм

    1. Чи тийм боловсролтой юм уу боловсролтой хүн нь ийм санаа бодолтой байгаа юм чинь гадныхан манай баялагийг үнэгүй шахуу аваад монголчуудыг маань ялгаварлан гадуурхах нь аргагүй юм байна л даа чи тэгээд заваан монголчуудтайгаа юу хийгээд байгаа юм тэр гадаад руугаа зайлаач лалараа

  10. гаднын луйварчдыг хөөх хэрэгтэй
    айлд орж суугаад махыг чанаж идээд авдарыг нь ухаж олигтой болгоныг цөлмөж байгаатай агаар нэгэн буй заа

    1. Яг үнэн дээр байгаа хөгийн новшнуудад нь амаар нь хийгээд бөгсөөр нь гартал мөнгө өгчихсөн болохоор тэд нар нь ард түмнээ бодож дуугарна гэж үү ёстой салаавч байлгүй бид нар өөрсдөө л тэмцэх ёстой

  11. Өөрсдөө хийж бүтээхгүй мөртлөө хүний хийснийг дандаа шүүж хардаж байдаг зангаасаа салахгүй бол монгол улс хөгжихгүй шүү.

Дорж-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн