МУГД Б.Батбаяр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дасгалжуулагчдын нэгдүгээр шатны сургалтыг удирдаж байна. Тэрбээр Энэтхэг улсын бөхийн холбооны урилгаар ажиллаж буй юм. Тус улсын Сонепат хотод өнөөдөр (2017.09.26 ) эхэлсэн тус сургалт нь ирэх сарын 3-н хүртэл долоо хоног үргэлжлэх аж.
Б. Батбаяр нь UWW-гийн Хөгжлийн хэлтсийн албан ёсны сургагч бѳгѳѳд түүнтэй хамт Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч, Украин улсын иргэн Андрей Вронцов онол практик хосолсон хичээлийг удирдан явуулж байгаа аж. Сургалтанд нийт 85 дасгалжуулагч хамрагдсанаас шалгалтанд тэнцсэн дасгалжуулагчдад Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сертификат олгох юм байна.