Б.Наранхүү АН-аас хөөгдөх үү?

АН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг намаасаа хөөх эсэх тухай асуудал яригджээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгдэх Б.Наранхүү нь ажлаа хамгийн тасалдаг УИХ-ын гишүүнээр сүүлийн 6 жил орчим тодорч, Монгол төрийн нэр хүндийг улам бүр унагаж буй нэгэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан нэгэнтээ түүний тухай : ” Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь  эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү?

Арьс  ширний чээнжүүд төдий залуус  намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр   сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан  ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү.” хэмээн өгүүлж байв.

Үнэхээр ч УИХ-д хоёр дарааллан суухдаа улс оронд хэрэгтэй хууль тогтоомж санаачлах нь бүү хэл иргэдийн эрх ашгийг хамгаалж дуугарсан эсэх нь тодорхойгүй Б.Наранхүү Монголын улс төрд цаашид хэрэг болох эсэх нь эргэлзээтэй юм. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 9 байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Б.Наранхүүг намын гишүүнчлэлээс хасах нь улс төрийн эрсдэлтэй алхам байж мэдэх тул  уг асуудал эцэслэн шийдэгдээгүй аж. Юутай ч Ардчилсан Нам цаашид Б.Наранхүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь үндсэндээ тодорхой болж буй гэнэ.
Эх сурвалж: П.Энхмандах

15 thoughts on “Б.Наранхүү АН-аас хөөгдөх үү?

  1. zochin 2017-09-22 12:43 at 12:43

    ene tenegduu gariig HAS HAS

    Хариулах
    1. Ахмад 2017-09-22 17:14 at 17:14

      Тиймээ уах гэж суудлын бөглөөс байлгах гэж тэгэхээр нэг сайн малчин авч ирээд суулгачихвал ядаж хурлаа таслахгүй санаагаа хэлнэ. Ийм сурлагагүй ёс суртхуунгүй сурагчаар яанам вэ төвөг цаашаа..Ер нь Мие.Энх болд өрийгөө бурханаар шүтэх мөнгө угаагч нарыг л кармандаа авч явдаг нь яруу тод байнашдээ… Энэ ногоон хүн эцгийн ясаа яасан их өндөлзүүлнэм бэ? Улс төрөөс бүрэн ховхорч төв аймагтаа мод тариасай билээ..Энх болдод гомдоод чээж хорсож байнадоо..

      Хариулах
  2. З 2017-09-22 12:57 at 12:57

    Наранхүү ч яахав. Энэ хүнийг огт өмөөрөөгүй шүү. Хөөвөл хөөнө л биз. Маньд падгүй. Харин МАН гарч ирээд хүмүүсийг ажлаас халаас байгаа юм биш. АН гарахаараа бас халаад байдаг хэцүш юмаа энэ намууд

    Хариулах
  3. Үндэстэний эмгэнэл 2017-09-22 13:32 at 13:32

    Аливаа улсын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил нь нам төр, улсын бодлого барих боловсон хүчнүүдээсээ ихээхэн шалтгаалах юм шүү дээ. Сөрөг намын даргын жолооч, газрын наймаачин бизнесмэн зэрэг хүмүүсээр УИХ-ын гишүүд, боловсон хүчнээ бүрдүүлээд байх юм бол улс, ард түмний хувь заяа бүрхэг хэвээр байна гэсэн үг. Оюуны потенциалаар дэлхийд гайхагддаг монгол туургатанд мэдлэг боловсролтой, олныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхэй шударга иргэд, боловсон хүчин олон л байдаг боловч одоогийн нийгмийн тогтолцооноос болоод гарч ирж чадахгүй дарагдан зэвхийрч байгаа нь үндэстэний эмгэнэл юм.

    Хариулах
  4. Zochin 2017-09-22 15:29 at 15:29

    Mi ovogtiin dhatriin huu

    Хариулах
  5. Зочин 2017-09-22 15:31 at 15:31

    Ирэх сонгуульд бөмбөг нөгөө талаас даваж, бас дөч, тавин мянган хүн ажилгүй боллоо гээд заргалдана. Манай төрийн ажил нэг иймэрхүү л бэлчээртэй. Уг нь ухаант хүн бол төрийн албанаас холхон хэдэн малаа дагаад явж байсан нь дээр дээ.

    Хариулах
  6. зочин 2017-09-22 15:32 at 15:32

    Наранхүүгийн буруу гэж юу байхав дээ хөөрхий.одоогийн тогтолцоо.архинд хордож цус нь ойртсон Дундговийнхон л энэ тэнэг нөхрийг дахин дахин сонгоод байдаг нь хачин байна

    Хариулах
  7. Нэргүй 2017-09-22 15:45 at 15:45

    АН өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддаг болоо юу Наранхүү энэ намыг олон жил тэжээсэн. Гэдэс гараа юм байх даа

    Хариулах
  8. Зочин 2017-09-22 16:02 at 16:02

    Энэ нөхөр хужаагийн эрлийз байх, хятадуудтай их сүлбэлдэж, Монголыг үгүй хийх нөхдүүдийн нэг. Төрөөс зайлуул.

    Хариулах
  9. ЗОЧИН. 2017-09-22 16:18 at 16:18

    АЛЬ Ч НАМ ЯЛГААГҮЙ..ЦУС НЬ ОЙРТЧИХСОН…ЭНЭ. МАН..АН..С МОНГОЛЧУУД..САЛАХ.ЁС ХИЙХ. ЦАГ НЬ БОЛСОН..

    Хариулах
  10. Яг үнэндээ 2017-09-22 16:41 at 16:41

    Яг үнэндээ мөнгийг нь авч сонгочихоод одоо юу гэж гомдоллоод байгаа юм бэ. Дундговийнхоо сонгогдсон хүмүүс чинь та нарт 20-20 мянгаа төлөөд сонгогдсон шүдэ. Төлбөр хийгдсэн гүйцээ өөрсдөө чухам баастай бурхан гэж сонгочоод ммргааш бухидах юм. Сонгогчдийн өөрсдийн буруу аль бурууг дэмжиж байгаа болхи популист монголын хамгийн сайн улс төрч биздэ. Тэгэхээр гишүүдийг шүүмжилхээс өмнө өөрийгөө хөгжүүл

    Хариулах
  11. Нэргүй 2017-09-22 16:48 at 16:48

    neg suudal namd avchirsan ni buruu yu?.buleg uusgeed galzuurch bga busuu

    Хариулах
  12. ddddd 2017-09-22 19:21 at 19:21

    AN iin ungunii uvchin.

    Хариулах
  13. hen songoson yumbe? 2017-09-22 21:36 at 21:36

    haanaas hen songood bgaa yum be? ter nutgiin baigaa tcarai ni shuudee..morinii baigaar hoshgoruulaad garaad ireh yum daa

    Хариулах
  14. Нэргүй 2017-09-23 04:17 at 04:17

    AN-d Naranhyy, MAN-d Saranchimeg 1 geriin 2 tald nyyrtei mungunii mashinuud. mungiig baruun solgoigyi tsatsdag turuus hagartlaa bayjigsad.

    Хариулах

ЗОЧИН.-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн