НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шиджээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (2017.09.22) хуралдаж эхэллээ. Энэ хурлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Ц.Сандуйгийн оронд хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэх юм.
Хуралдаан эхлэхийн өмнө гаднаас орж ирсэн үл таних этгээд Ц.Сандуй руу “Муу сайн хулгайч нар” гэж хэлээд оймс шиджээ. Хамгаалагч нар хурлын танхимаас тухайн иргэнийг албадан гаргасан байна. Гишүүдийн хэлсэнээр өмнө нь ийм явдал гарч байгаагүй бөгөөд ямар шалтгаанаар эсэргүүцэл зарласныг нь мэдэхгүй гэнэ.
НИТХ-ын даргад Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нар өрсөлдөж буй юм.
4 сэтгэгдэлтэй
Зочин
2017-09-22 15:42 at 15:42
Омс шидэх чинь моодноос гарсаан. Шал дэмий 1500 төгрөгний гарз гаргаад. Хөл нүцгэн хариарай чи. Тэнэг золиг.
зочин
2017-09-22 16:51 at 16:51
зөв дөө муусайн хулгач нар
ИЭГЭХ ГЭЭД БАЙСАН ЮМ.
2017-09-23 12:52 at 12:52
энэ эхлэл байхаав одоо ард иргэд уурлах юм бол үүнээс аймаар болох баЙХ ШҮҮ.
undui
2017-09-23 17:45 at 17:45
nowshnuudad oims bagadana granat shidex baisiin daraagiin udaa gerteen n delbelenedee