Хайгуулын лиценз олгох ажлыг түр зогсоожээ

2017-09-20 10:091min1
haiguul

Иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу ашигт малтмалын лиценз олгох ажлын бүртгэх баталгаажуулах зэрэг программ хангамжид хяналт шалгалт хийх шаардлага үүссэн хэмээн ТЕГ мэдэгдсэн тул Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын лиценз олгох ажлыг түр зогсоожээ. Тус газрын цахим бүртгэлд иргэд итгэлгүй хандаж, цахимаар өргөдөл хүлээн авч, шалгаруулалт хийхэд гацалт үүссэн гэх мэт гомдлыг тавьдаг байна.

Засгийн газар 18 сая га талбай, сонгон шалгаруулах журмаар 1.5 сая га газарт хайгуулын лиценз олгоно гэсэн шийдвэр гаргаад байгаа. Харин Ашигт малтмал, газрын тосны газарт 2069 аж ахуйн нэгж цахимаар өргөдөл илгээгээд байгаа аж. Тус газар эхний анкетаа бөглөж ирүүлсэн 600 аж ахуйн нэгжид газар олгох юм байна.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-09-20 13:55 at 13:55

    цахимаар бүртгэл хийж буй процесс нь өөрөө их учир дутагдалтай байх шиг Компьютор нь гацлаа л гэх юм. Мэргэжлийн ажлаа мэддэг чаддаг программистууд баыхгүй бол гэрэгээр гаднаас хүн авч ажиллуулаач.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй