Шүлхийн вакцин нийлүүлсэн компаниудыг шалгаж байна

Энэтхэг улсаас 2016 онд төсвийн хөрөнгөөр авсан шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлсэн компаниудыг АТГ болон ЭЦГ шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Засгийн газар 2016 оны наймдугаар сард тогтоол гарган, есдүгээр сарын 19-нд малын гоц халдварт шүлхий өвчний вакцин худалдан авах тендер зарласан аж.

Энэхүү вакцин нийлүүлэх ажил урагш муутай явагдсан, чанаргүй вакцин нийлүүлсэн гэх хэргээр хуулийнхан хоёр компани болон холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэнэ.

Шүлхий өвчин энэ он гэхэд нийслэлд түгэж эрүүл мэнд, эдийн засагт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа.  Он гарсаар долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байгаа юм. ХАААХҮЯ-ны мэдээллээр энэ өвчинтэй холбоотой махны экспорт, гэрээ хэлцлүүд цуцлагдах, цаашлаад 70 гаруй сая малаа алдахад хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

5 thoughts on “Шүлхийн вакцин нийлүүлсэн компаниудыг шалгаж байна

  1. ккк 2017-09-19 11:23 at 11:23

    энэ нэг асуудалд цэг тавих болсон юм биш үү, Энэ чин маш том гэмт хэрэг ш дээ. аль дээрээс л ийм бүлэг байдаг гээд л мэдээлэл гараад байсан. засаг төр, яам тамга нь байвал ял ноогдуулаач, энэ бузар булай амьтдад.

    Хариулах
  2. буруу буруу 2017-09-19 11:37 at 11:37

    бүх салбарт ийм юм байнаа. Эхлээд үнэмшдэггүй байсан одоо үнэн гэдгийг мэдлээ. Дээрээсээ шударга биш байна. Ардчилал оволзож нийгэм халгиж цалгих үед хог шороогоо толгой дээрээ залчихсан юм байна даа бид. Одоо бараг бүх салбарт буруу хуурамч юм бугшсан байна.

    Хариулах
  3. Зочин 2017-09-19 12:00 at 12:00

    Женко хөлдсөн вакцин шахсан гэдгийг Дамбын Хишгээ удаа дараа хэлсэн шүү дээ.Ийм л сэтгэлтэй ерөнхийлөгчтэй.

    Хариулах
  4. Баатар 2017-09-19 15:39 at 15:39

    Монголд яагаад малын евчлел тасрахгуй болов.шууд хэлэхэд махны ченжуудийн бизнестэй холбоотой.зах дээр мах зардагууд бол худалдаачид.жинхэнэ ченжууд дээгуурээ бгаа.соцын уед малын евчлел байсан ч ийм хэмжээнд байгаагуй.энд тэнд евчин гарлаа малчид малаа зарж чадахгуй бна гэсэн мэдээллийг эргуу сэтгуулчидээр баталгаагуй мэдээлэл тараалгаад араас нь малыг нь хямдхан хамдаг тиймуу ухэрнуудээ. Идэшний цагаар евчтэй малын тухай байхгуй болдог.бизнесийн бохир луйвар гэж энэ.

    Хариулах
  5. Зочин 2017-11-27 15:53 at 15:53

    БАЙНГА Л ГАРАХ БОЛЛОО

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн