Шүлхийн вакцин нийлүүлсэн компаниудыг шалгаж байна

Энэтхэг улсаас 2016 онд төсвийн хөрөнгөөр авсан шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлсэн компаниудыг АТГ болон ЭЦГ шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Засгийн газар 2016 оны наймдугаар сард тогтоол гарган, есдүгээр сарын 19-нд малын гоц халдварт шүлхий өвчний вакцин худалдан авах тендер зарласан аж.
Энэхүү вакцин нийлүүлэх ажил урагш муутай явагдсан, чанаргүй вакцин нийлүүлсэн гэх хэргээр хуулийнхан хоёр компани болон холбогдох хүмүүсийг шалгаж байгаа гэнэ.
Шүлхий өвчин энэ он гэхэд нийслэлд түгэж эрүүл мэнд, эдийн засагт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Он гарсаар долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байгаа юм. ХАААХҮЯ-ны мэдээллээр энэ өвчинтэй холбоотой махны экспорт, гэрээ хэлцлүүд цуцлагдах, цаашлаад 70 гаруй сая малаа алдахад хүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.