Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан зам тавьж буй хятад ажилчидтай уулзаж, тэднийг тѳрийн хамгаалтад аваад согтуу буцаж явахдаа осол хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд тарав. Тодруулбал, түүний унадаг 0001АРА улсын дугаартай хүрэн өнгийн “Ланд” машины урд хэсэг эвдэрсэн зураг байв.

Бид энэ талаар бодит мэдээлэл хүргэж, өөрөөс нь асуухаар тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай улсаар холбогдоход эл зурганд тайлбар хийхийг хүссэнгүй бололтой “Ажил явдалтай байна” гэж хэлээд утсаа таслав. Харин өөр нэг эх сурвалж мэдээлэхдээ “Мэдээллийг зөв хүргэх хэрэгтэй. Хятадууд энэ асуудалд ямар ч хамаагүй. Бас Засаг дарга нь энд яваагүй. Жолооч нь согтуу явж байгаад ийм болгосон зүйл” гэв.

Хятад ажилчдыг төрийн хамгаалалтад авсан гэдэг тухайд тайлбарлахад хятадууд аль ч оронд ажилласан тусгай хамгаалалт хэмээх гэрээ хийдэг аж. Учир нь тэд дэлхийгээр дүүрэн үзэн ядагддаг учир аюулгүй байдлаа бодож энэхүү гэрээг хийдэг юм хэмээн эх сурвалж мэдээллэв.

Эх сурвалж:http://www.medee.mn/main.php?eid=97372

By updown

2 thoughts on “Архангайн Засаг дарга согтуудаа машин барьж, осол гаргасан уу”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн