Увс аймагт Биеийн тамир, спортын газар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиолоо. Энэ хүрээнд үндэсний бөхийн домогт Аваргуудын нэрэмжит барилдаан “УВС НУУР ЦОМ” нэртэйгээр зохион байгуулагдав. Тойргийн барилдаанд шилдэг 32 бөхөөс Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ. Мөн Улсын аварга С.Мөнхбат, аймгийн хурц арслан Н.Золбоо, Улсын заан Б.Соронзонболд, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар удаалсан байна.
Түрүүлсэн бөхийг шилжин явах цом болон 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр шагнажээ.