Гэртээ согтуу ирээд эхнэрээ алгадсан эр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар шийтгүүлжээ. Түүнд шүүхээс Цагдан хорих төвд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна. Мөн хүүхдээ гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн зодсон эмэгтэй мөн л шийтгүүлсэн гэнэ. Энэ талаар сурвалжлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худаг дахь 441 дүгээр ангид очлоо. 09:00 цагаас эхлэн уулзалтын байр дүүрэн хүнтэй байв. Биднийг очих үед Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар шийтгүүлсэн залуус ар гэрийнхэнтэйгээ уулзаж байлаа.
МУБИС-ийн багш баривчлагдаад иржээ. Тэрбээр ажлынхантайгаа уулзахдаа “Та хэдтэй ууж байгаад гэртээ харьсан юм. Тэгсэн эхнэр үглээд байхаар нь цохиж аваад баахан орилж хашгирсан байна лээ. Хажуу айл цагдаа дуудчихсан байсан. Эхнэр цохиулсан уурандаа цагдаад өргөдөл бичээд өгчихсөн. Тэгээд л 72 цагийн баривчилгаанд тэр шөнөдөө яваад тэндээсээ шууд шүүх хуралд орсон. Шүүгч надтай хамт гэр бүлдээ агсан тавьсан бүх хүнд 25 хоногийн ял өгсөн. Эхнэр цагдаад өгсөн өргөдлөө маргааш нь татаж авах гэж оролдоод чадаагүй гэсэн. Шинээр хэрэгжиж байгаа хуулиар өргөдөл өгсөн л бол эргүүлэн татаж авах ямар ч боломжгүй болчихсон юм байна. Ингээд баларч байна. Наадмаар энд л хоригдоод суух нь” хэмээн ярьж байлаа.
Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор баривчлах ялаар шийтгүүлсэн олон залуу байгаа аж. Долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял аваад ирдэг байна. Бүр 30 хүн хорих ёстой камерт 98 хүн хоригджээ. Өчигдрийн байдлаар таван камерт тус бүртээ 50 гаруй хүн хоригдож байгаа аж. Алба хаагч нарын хэлж байгаагаар шинэ хууль ямар хатуу болчихсон гэдгийг залуус ерөөсөө мэдэхгүй байгаа гэнэ. Шинээр батлагдсан хуулийн талаар ойлголт мэдлэг тааруу байгаагаас болж баривчлах ялаар шийтгүүлж байна. Хуулийн талаар олон нийтэд маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг тэд онцолж байв.
С.МӨНХЗОРИГ: ЭХНЭРЭЭНЭГ УДАА АЛГАДААД Л 25 ХОНОГИЙН БАРИВЧИЛГААНД ЯВЧИХЛАА
Эхнэртээ агсан тавиад 25 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн С.Мөнхзоригтой уулзаж ярилцлаа.
-Яагаад баривчлах ялаар шийтгүүлчихсэн юм бэ. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль батлагдсан гэдгийг мэдэж байсан уу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсныг санаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ойр дотны хүмүүстээ байнга агсан согтуу тавьдаг, сэтгэл зүйгээр нь дарамталж, зодож нүдээд биед нь хүнд бэртэл гэмтэл учруулдаг хүмүүс гэсэн ойлголттой байсан. Шинээр батлагдсан хуулийг ч гэсэн эдгээр хүнд зориулсан гэсэн ойлголттой байлаа. Тэгсэн тийм биш юм байна. Яагаад баривчлах ялаар шийтгүүлсэн юм бэ гэхээр манай ажлын ажилтны хүүхдийн даахь үргээх ёслол болсон юм. Үсний найранд ажлынхантайгаа ороод архиар шахуулаад согтсон. Гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан. Тэгээд найрнаасаа гараад шууд гэртээ харьсан юм. Гэрийнхээ хаалгыг тогштол онгойлгож өгөхгүй нэлээд удсан. Орцонд зөндөө удаан зогсоод бухимдаад эхнэртэйгээ муудалцсан. Гэртээ хашгирч байгаад эхнэрээ алгадчихсан. Удалгүй бид хоёр эвлэрээд унтаад өгсөн. Маргааш нь ажил дээрээ очоод байж байтал цагдаа нар хүрч ирээд шууд 72 цагийн баривчилгаанд явууллаа. Тэгсэн эхнэр өөрийнхөө ээжид намайг согтуу ирээд “Агсан тавьсан, алгадсан” гээд хэлчихсэн юм байна. Хадам ээж цагдаад өргөдөл өгчихсөн байна лээ. Намайг хашраах гэж л өгсөн гэж яриад байгаа. 72 цаг хоригдож байтал шууд шүүх хурал болчихсон. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орлоо. Эхнэрээ алгадаж авсан уу гэж асуухаар нь “Тийм ээ” гээд үнэнээ хэлчихсэн юм. Тэгсэн шууд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталчихсан. Ингээд л баларч байна.
-Танай гэр бүлийн хүн ирж уулзсан уу?
-Ирж уулзаагүй байна. Манай гэрийнхэн ирсэн. Хадам ээж өргөдлөө буцааж авах гэсэн боловч чадаагүй гэсэн. Шинэ хуулиар өргөдөл өгсөн л бол гомдлоо буцаан авах боломжгүйгээр шийдчихсэн байна лээ. Цагдаа нарын хэлж байгаагаар өмнө нь нөхөр нь согтуу ирээд эхнэр, хүүхдээ зодоод байдаг байсан. Нүдийг нь булуу болтол цохичихсон. Хамаг бие нь хөх няц болчихсон байдаг. Цагдаа нарт өргөдөл гаргаад өгдөг. Хуулийнхан саатуулсны дараа гэрийнхэн нь өргөдлөө буцаая гээд татчихаар нөгөө нөхөр батлан даалтад гараад эхнэрээ дахин зодоод байдаг байсан гэсэн. Үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, өргөдөл гомдол цагдаад гаргасан л бол шууд баривчлах ялаар шийтгүүлж байна. Өргөдлөө эргүүлэн татаж аваад гомдолгүй гэсэн гарын үсэг зураад баривчилгаанаас чөлөөлөх ямар ч боломжгүй болчихжээ. Хуулиараа баривчлах ялаар нэг удаа шийтгэнэ. Дахиж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргавал шууд Эрүүгийн хэрэг үүсгээд 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна. Надтай хамт 90 гаруй хүн хоригдож байна. Хуулийн заалтыг амьдралд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан байна гэж хоригдож байгаа залуус хэлж байна. Мөн гэр бүл салалт үүнээс болж үүсч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн хуулиар их олон хүн шийтгүүлсэн байна лээ. Алба хаагч нарын хэлж байгаагаар энэ хуулиас болж олон гэр бүл салж, хүүхдүүд өнчирч байна гэж ярьж байна лээ” гэв.
ХҮҮХДИЙНХЭЭ ГЭРИЙН ДААЛГАВРЫГ НЬ ХИЙЛГЭХДЭЭ ЦОХИСОН ЭЭЖИД 14 ХОНОГИЙН ХОРИХ ЯЛ ӨГЧЭЭ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар хэрхэн шийтгүүлж байгаа талаар асууж тодрууллаа. Сонгинохайрхан дүүргээс 40 гаруй настай нэгэн эмэгтэй 14 хоногийн баривчлах ялаар шийтгүүлээд иржээ. Тэр эмэгтэйн хүүхэд гэрийнхээ даалгаврыг хийхгүй гадуур тэнээд байсан гэнэ. Багш нь ээжид нь сурлагадаа муудаад байгаа гэдгийг хэлсэн байна. Ингээд гэрийн даалгаврыг нь хийлгэж байсан ээж уурандаа хүүхдээ цохиод авсан аж. Гэтэл хүүхэд нь цагдаа дуудаад өгчихсөн аж. Ингээд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж хорих ялаар шийтгэжээ. Мөн 17 настай хүүхэд хоригдож байгаа гэнэ. Сургуулийнх нь хонхны баяр болох гэж байгаатай холбоотойгоор ангийн хүүхдүүд нь 30 мянган төгрөг хураажээ. Тэгээд аав, ээжээсээ 30 мянган төгрөг нэхсэн байна. Үүнээс болж аавтайгаа муудалцаж аавыгаа цохиод авчээ. Ингээд цагдаа дуудаж, 14 хоног сатуулах ялаар шийтгүүлсэн аж.
ГАДААДАД БАЙГАА ЭХНЭР НЬ НӨХРӨӨ БАРИВЧЛУУЛЖЭЭ
Шведэд амьдарч байгаа Батсүрэн гэх эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд гомдол гаргасан байна. “Манай нөхөр гэртээ агсан согтуу тавиад байна. Над руу утасдаж, ална гээд дарамтлаад байна. Манайд очоод юу болж байгааг мэдээд өгөөч” гэсэн хүсэлт гаргажээ. Цагдаа нар гэрт нь очиж шалгаад эхнэрээ айлган сүрдүүлж дарамталсан гэх үндэслэлээр шүүх рүү хэргийг нь шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нөхөрт нь 25 хоногийн баривчлах ял оноожээ.
ЭХНЭРИЙНХЭЭ ӨӨР ХҮНТЭЙ УУЛЗАЖ БАЙГААГ ГАР УТСАН ДЭЭРЭЭ БИЧЭЭД ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН БАЙНА
Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар сонин тохиолдлоор баригдсан хэд хэдэн хүн байгаа гэнэ. Эхнэр нь ажлынхантайгаа гадуур гарч байгааг мэдэхээр фэйсбүүк хаяг руу нь Батсугар гэх залуу орсон байна. Ажлынхантайгаа хоорондоо бичилцсэн мессэжийг уншиж байгаад наргиж байгаа газар нь яваад очсон юм байх. Тэгээд эхнэрийнхээ ажлынхантай муудалцаж байгаад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэгджээ. Маргааш нь хорооны цагдаа байцаалт авч, эхнэрийнхээ байгаа газрыг яаж олж очсон талаар асуусан гэнэ. Мань эр ч фэйсбүүк хаягаар нь орж мэдсэн гэдгээ мэдүүлжээ. Тэгэхэд эхнэрээ хууль бусаар тагнасан гэх үндэслэлээр 30 хоногийн баривчлах ял оноочихсон байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүний нууцад халдаж, тагнах нь хууль зөрчсөн ноцтой асуудал болж байгаа гэнэ. Мөн эхнэрийгээ өөр хүнтэй уулзаж, нялуурч байгаа бичлэгийг хийсэн залуу мөн л 25 хоног саатуулагджээ. Удахгүй цагдан хорих төвөөс суллагдах гэж байгаа гэсэн. Түүнчлэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Манай нөхөр уурлаж, зодоод байна” гэсэн дуудлага иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу шалгалт хийж, Жаргалсайхан гэх залууг саатуулсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаад “Манай эхнэр өөр хүнтэй явалдаад байсан юм. Худлаа гэвэл бичлэг нь энэ байна” гээд гар утсан дээрх бичлэгээ үзүүлсэн гэнэ. Гэтэл хууль бусаар бусдыг тагнаж чагнан гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна гэх үндэслэлээр буруутгаж шийтгүүлсэн аж.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар эрчүүд ингэж л баларч байна. Шинэ хуульд ямар зүйл заалт байгаа, ямар үйлдэл гаргавал хорих ялаар шийтгүүлэх вэ гэдгийг залуус мэдэхгүй байгаагаас үүдэн баривчлагдаж байна. Мөн ихэнх нь ажлаасаа халагдаж, гэр бүлээсээ салж байна. Ямар ч хууль сайн муу талтай байдаг. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хаалганы цаана хүүхдээ, эхнэрээ зодож, дарамталж, амь насыг нь хөнөөх онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа ч олон гэр бүл үл ойлголцох байдалд хүрч, зарим талаар гэр бүлийн ариун нандин харилцаанд сэв суулгаж байгааг хэлэх хүн олон байна. Хамгийн харамсалтай нь гэр бүл салалтын золиос нь хүүхэд болж байна.
46 comments
Энэ хуулийг болиочээ. Улс төрчид өөрсдөө баахан хууль хийчээд горыг нь өөрсдөө амсдаг шүү, татаач. Хүчирхийлэлтэй тэмцдэг хэдэн авгай нар шизотой, нөхөргүй хэдэн амьтан байдаг, энэ хуулиас болж гэр бүлүүд бүүр ихээр сална ш дээ, болиочээ
yamar teneg amtan be, salahguin tuld zoduulaad , zodoldood hyn gemteegeed baih estoi um baihdaa, shorond orohgui gej baigaa bol uuhaa boli, zodoldohoo boli teneg mini
shshsh erguu dagz//amidarald saidaj muudahiig aliig ter gedgiin..hereldej muudsanii daraa tos gartal tevreldej hevteh ch hamgiin saihan ni daa..bukh zuilee yariltsaj oilgoltsdog yum da..cham yum hezeech hani ijiltei bolohgui gedgiig l medej bna..
ура зөв 10 жил өгөөд ард нь хужаа нартай завхаарж байхад амар
ура зөв 10 жил өгөөд ард нь хужаа нартай завхаарж байхад амар
zov sh dee hun algadana gesen chin huchirhiilel
er n bol zuw l bnashde ingeed huuli changaraad irwel duraaraa durgij dund chumguuruu jirgehee ayandaa bolih bailgui neg har yumii gariin shuus bolj yawah gej tursun bishd ee ger bul salwal salna l bizde ug chanartaa tuhain hunii altan amiig awarsan ch uildel bh yum biluu hen medhew
Ene xuuli bugded tegsh uilchilne gej bodoj bna uu. Tegdeg bol chinii zuv gej bolox yum
.
ger bul salna..setgeld sev suuna..hairlah setgel ni hurnu..olon muu ur dagavar daguulna..odoo tegeed ger bulees gaduur zavaarch bgaa er em barigdval huniig huuli busaar tagnasan///heleed oilgohgui hicheelee hiihgui gaduur teneed bgaa huuhdee zagnaj buseer oroolgoj bolohgui tsagdaa duudaj huuhed bolohgui bna aa geh yum bna l daa..
iim emegteichuudees shuud sal uur hunte ywald
shulamnuudiig shuud ustgadag boloh yum bna doo
энэ хуулиа болиочээ. Энэ арай л хэтэрч байна. Бид чинь бие биедээ үг хэлж шаардлага ч тавьж чадхаа байчихаад хүний эрх яриад л суухуу. Тийм байж хүний эрх яриад л байгаа үүнээс болж олон гэр бүл салж олон хүн ажлаасаа халагдаж байгаа шүү
nuhuruu shorond hiilguulcheed samuuraad yavj bna ! tsaad huuhnuud chin
zov sain ajillaj baigaa um baina huuli heregjij baina, er ni arhiar dalimduulah, arhi uugaagui ch gesen yaj hyn zoddog bainaa, hyyhdee zoddog hymyysiig eroosoo oilgodoggui,,,hend ch hyn dgar hyreh erh baihgui shdee, ter tanhaichuud ni hyreed shorondoo orj l baina biz
Аливаа хуулийг боловсруулахдаа өөрийн орны ёс заншил,сэтгэлгээ,уламжлал энэ тэрээс авахуулаад бүх зүйлийг нь бодолцож байж хэрэгжүүлэх хэрэгтэй байх.Хууль, дүрэм гэсэн нэрийн доор гадны бохир далд санаа ч нуугдаж байгааг үгүйсгэхгүй.Жишээ нь хүүхдийн эрхийг хамгаалах хууль ч билүү нэг юм яриад хүүхдээр хурдан морь унуулахгүй,хүүхдээр хар бор ажил хийлгэхгүй гээд шар шар толгойтой шонхор хамартай хүмүүс юм яриад манайхан түүнийг дагаж баясаад удаж байна.Хүүхэд морь унаж, малаа маллах арга ухаанаа багадаа олж авахгүй юм бол монгол чинь монгол биш болно.16 хүрчихээд үнээ саахыг сурах юм болж байна уу?Энэ мэтчилэн уламжлалт соёл зан заншлыг шууд үгүйсгэх ,устгах далд бодлого зорилго ихээр ажиглагдах боллоо.Ахас ихэсээ хүндлэх,хүнээс үг сонсох,хүнээс айж ичихээ мэдэдгүй өссөн хүүхэд ямар хүн болох юм.Манайхан Баруун баруун гээл шуурах юм.Энэ тэндээс цугларсан эх цахгүй хэдэн цагаачдыг бодвол бид чинь хэдэн мянган жилийн өв соёл уламжлал зан заншилтай ард түмэн шүү дээ.Буруу юм хийгээд аавын алганы амтыг үзээгүй өссөн хүүхэд хэнээсээ айж хэнээсээ эмээж цаашдаа ямар хүн болох юм.Эцэггүй хүүхдийн толгой том,эхгүй охины бөгс том гэж үгтэй.
дэмжиж байна
зөв хэлсэн байна
huuhdee nyasalj bolohgui,ehneriinhee utasig shagaij ch bolohgui huntei yavaldaj baival chihen dulii nuden balai,nuur am maijaad baival tulhej bolohgui salban sarhinag boltoloo maijuulaad zogsoj baih,uu yarshig tsaashaa ene ulsaas yavsan ni deer uur uls orond ochij hal balguihen amidarsan ni deer yum baina.Mongold ehner avaad hereggui tegj uurtuu buluu huraagaad yuhev gon bie gozon tolgoi esgereed yavj baisan ni amind ulziitei yum bna doo.Heden jiliin daraa zaluuchuud gerlehee bolih yum bna.Hun amin usult budaa,uulaasaa erliizegdeed duusaj baigaa undesten erchuud ni gomo huuhnuudees zaigaa baridag hachin yum boloh yum bna.Ene huularhuu yum ch dee tsaad aguulga ni muhuuh zorilgo aguulj baigaa yum bishuu.
ура зөв 10 жил өгөөд ард нь хужаа нартай завхаарж байхад амар
Erchuudiin gariin shuus blod suuj bxuu tegeed. Archaagui yumnuud l em xund byaraa gargana l da. Odoo yay gexew xariutslagaa xuleej surax xeregtei!!!. Xuuli n guuli bolchixson ued xeregtei xuuli bna. Demjij bna
Sain bna
ШОРОН ОЛНООР БАРИХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХ НЭЭ ТӨСӨВ ХҮНД БАЙХАД
zuv zuv 25 honog bagdaj bn 2 jil ug ehneree zodoj bgaa araatan shig huniig
ура зөв 10 жил өгөөд ард нь хужаа нартай завхаарж байхад амар
Зөв зөв. Манай Монголчуудад даруулга хэрэгтэй. Арай л дэндээд байгаа юм. Юм л бол архи ууна, тэгээд агсан тавина, энийгээ их мундаг гэж бодно. Энэ хууль сайн хууль болсон, яасан ч ухарч болохгүй. Одоо бас гудамж талбайд нус цэрээ хаядаг бүдүүлгүүдийг яг ингэж хашраах хэрэгтэй, мөн халуун өдөр гудамжаар цээж нүцгэн явдаг тэнэгүүдийг хашраа
хуцаа цээж нүцгэн явах чамд хамаагүй шүү
bitgii solior novsh min
Ер нь бол зөв ш дээ, алийн болгон архи ууж, агсам тавьж байдаг юм. Яахав тэгж байгаад архи уухаа багасгаад тэгээд гэр бүлийн хэрүүл маргаан багасна биз дээ. Архи ууж агсам тавьдаг хүмүүс үнэндээ аймаар муухай байдаг, дараа нь нэг л их гэмшсэн хүмүүс. Эрчүүдээ архи уухаа боль, тэгвэл ямарч асуудал гарахгүй. Согтуу солиорч байхаар зүгээр л сайхан налгар аав бай л даа
mongolchuud chin udur ni tsus gartal nudeldej shono ni tos gartal tevrelddeg humuus shdee…….ene bol mongold gai boloh huuli……neg negiigee tsagdaad barij horiulsan ulsuud yaj tsaashaagaa bie biedee itgel ogch amidrah uu ar ger aav eejuud ni hurgen beruuddee yaj itgeh uu…ger buliin salalt nemegdene ur huuhduud onchirno ..nigmiin mu muuhai nemegdene uls hohirno……ene bol gadnii bodlogo shuu
Үүнийг амьдралд нийцсэн хууль гэхэд их л хэцүү болж дээ. Эмэгтэйчүүд агсан тавиад байхад ямарч заалт зүйл байхгүй. Энэ хэдэн эрчүүдийн ихэнхийг шоронд суулгах санаа цухалзаад байх шиг. Гадагшаа олон эрчүүд ажил хийхээр гарсан, эр эмийн харьцаа алдагдсан, дээр нь үлдсэн хэдийг нь жижиг сажиг шалтгаанаар ингэж хориод ирнээ гэдэг чинь сонин л санагдчихлаа. Тэр болохгүй бүтэхгүй байгаа эрчүүдийг өмөөрөх гэсэнгүй ээ, энэ баривчилгаанаас болооод ажлаасаа халагдаад амьдралаа алдаад эхлэхээр гэр бүл юу болох вэ, дээрээс нь олонхи гэр бүл банкны зээлтэй байхад амьдрал нь бүрэн сүйрч байгаа шүү гэдгийг бодмоор юм. Энэ дунд хамгийн их хохирч байгаа нь хүүхэд гэдгийг хаа хаанаа ойлгомоор юм.
ХЭЛЭЭД ЮҮХЭВ
Ercuude ehner awaad hereggui huulbarlaad baigaa baruuniihnii setgehguid bid hureh boloogui bolhoor manai busguichuud ene huuliin mun chanar ur dagawariig oilgoh boloogui bgaa iim yaduu tarchig amidraltai setgelgeenii hoosrold orson ued bugdig uuriin zuw gej bodoj yawaa. Ta unuudur ehnerihee zawhairsanig bichlegeer notlood ch buruutan bolno. Ene bol heterhii neg taliig barisan ger buliigzarim talaar ni suiruulsen huuli.
uneheer zoddogiig ni barih heregtei, zarim teneg zavhai huuhnuudiig zodood hereggui shuud salah heregtei mongold olon huuhduud onchirno biz , gants algadchihaad 25 honog horigdchihood yu gej zugeer amidrah yum shuud salna, nohroo hashraah bish olon teneg huuhnuud nohroosoo salah yum bna daa, mongol erchuud ter gadaadiinhan shig naad teneg huulind chi yag zahiragdaach, bayachudad uilchilehgui, shorongiinhond uilchildeg huuli bna ahrhichin, danpuu garuudad zoriulsan
zuv zuv
Er emiin hoorond iljig buu jorool gej .Hucheer shiiteh asuudal bish yana daa hetsuu l um bolj huuhed l bn .Olon ger bul calj tom tolgoitoi olon huuhed ems duureed irheer bolih baih.
shaltgaan nohstoliig todorhoilohgui shuud horih yl ogdog chini iim l ur dund hurgej bn
Zuw huuli bna ger buliin huuliig changatgah heregtei aliin bolgon huuhed emegteichuud arhichin erchuudiin daramtand amidrah bilee heregjuuleed arga hemjee awaad ireheer yadaj hariutslagaa uhamdarladag boloh blgui
ГЭРТЭЭ БАЙНГА ҮГЛЭЖ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ АВГАЙ НАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЯМАРЧ ХУУЛЬ АЛГА. ХЭДЭН ААШТАЙ ХЭЛ АМТАЙ АВГАЙ НАРЫГ УЛАМ ДАВРААЖ ХЭДЭН ЭРЧҮҮДИЙГ Л ДАРАМТАЛЖ ЧАДАХ ЮМДАА.
neg banzal avgai nohriigoo zodson gej tsagdaad ogood saihan banzaldahnee erguu huuli gargasan bna
Garamjavaa ene huulia tataachee shaar mini!
Zov zov
Харин ч сайн хэрэгжиж байгаа юм байна. Хуулийг санаачилсан хүмүүст баярлалаа. Зөв шүү олон эмэгтэйчүүд хүүхдүүдийг аварна.
Хуулийг эсэргүүцэж байгаа эргүүнүүд бол өөрсөдөө хүчирхийлэгчид шүү
Хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүс жинхэнэ нүүрээ нуусан аймшигтай хүчирхийлэгчид л байгаа. Та нар үнэхээр но байхгүй бол юундаа айдагийн энэ бол маш зөв хууль шүү
эхнэрээ нэг алгадах байж болохгүй асуудал. Хайрлана гээд гэрлэсэн бол хайрла. ийм үйлдэл хийдэг эрчүүд, эмэгтэйчүүд хийхгүй л байхад болно шүү дээ
Bi ehnerteigee 8 jil bolj bna. Enen hugatsaand hereldeh zodoldoh yum baisaan.Odoo bol heruul hiihee ch bolison. Ger bul bolohod bas hugatsaa heregtei baidag yum shig. herev ehner maani namaig shuuhed ugsun bol bi salah baisan algadsanii tuluu namaig shuuhed ugch bgaa hun nasaaraa nadtai yaj amidrah yum be? Er emiin hoorond iljig buu jorool gedeg ug demii garaagui bololtoi. 1 l sain bodoogui l huuli bna daa. Er ni ehner huuhdee suraar oroolgodoggui mongol hun gj bhgui shuu dee. bagadaa aavdaa algaduuldag eejdee chimhuuldeg l bailaa. Ternii huchind bi shorongiin hadaas bolchihoogui yavna. Baga baihdaa hulgai hiih sonirholtoi bailaa. Yugaar ch dutaagui ch huuhdiin zuggui l zan yum daa. Harin namaig hashraah aavtai baisan mini l az yum daa.