Дэлхийн гольфийн түүхэн дээд амжилтыг 28 настай Адам Ролстон өчигдөр (2017.09.16) эвдэж Гиннесийн номонд бүртгүүлэхээр болжээ. Тэрбээр Богд Хаан Гольфийн клубын 18 дахь нүхэнд бөмбөгөө оруулснаар хамгийн урт гольфийн тоглолтыг өндөрлүүлсэн байна.

Адам Ролстон манай орны баруун хил дээр оршдог Хүйтний оргилын дэргэдээс анхны цохилтоо хийснээс хойш 80 хоногийн турш 2,000 км зам туулан 20,093 удаа бөмбөг цохиж явсаар дуусгажээ.

Хонг Конгийн рэгбигийн тамирчин байсан тэрбээр анх 14,000 цохилтоор тоглолтоо дуусгах төлөвлөгөөтэй байсан  бөгөөд  6,093 цохилт хэтрүүлсэн амжилт үзүүлсэн байна. Түүнтэй хамт Өмнөд Африкийн иргэн, мөн рэгбигийн тамирчин асан, 42 настай Рон Рутланд 120 кг ачаатай тэргийг чирэн хамт аялалд гарчээ.

Рутланд өмнө нь Африкийн бүх орныг дамжсан 26,000 км дугуйн аялал зохион байгуулж байсан тамирчин юм.  Тэд энэ туршлага дээрээ үндэслэн  гольфийн спортын дээд амжилтыг тогтоохоор шийдсэн аж. Ингэхдээ  Монгол Улсыг сонгож, хамгийн эрх чөлөөтэй, нутаг дэвсгэрийнхээ хаана нь ч хашаа тор татаагүй аялаж болох хамгийн тохиромжтой улс гэж үзсэн байна.

Тэд нийт 400 бөмбөгтэй эх орноосоо  гарсан бөгөөд бөмбөг тус бүрээ $50-$100-оор үнэлж зараад олсон мөнгөө буяны санд хандивлажээ. Харин зам зуур 150 орчим бөмбөг гээсэн аж. Мөн тэдэнтэй аялалын турш монгол банхар хамт  явж 2000 км замыг хамт туулан Нийслэл хотод иржээ. Тэд нохойгоо UB гэж нэрлэсэн байна

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн