Хамгийн анхны селфиг 1839 онд Роберт Корнелиус гэх хүн дарсан түүхтэй. Аpple компани 2010 онд iPhone4 загвараа худалдаанд гарсанаар селфидэх буюу өөрийнхөө зургийг авах үзэгдэл мода болж эхэлжээ.
Дэлхий дахинд селфиний 48 хувь буюу бараг тал нь Фэйсбүүкээр цацагддаг бол жилд нэг хүн дунджаар 34 удаа селфи хийж нийгмийн сүлжээнд түгээдэг байна. Харин эрчүүд эмэгтэйчүүдээс илүү сэлфиддэг гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, эрчүүдийн гуравны нэг нь селфигээ заавал ахин авдаг бол хүүхнүүдийн арван гуравхан хувь нь дахидаг гэсэн дүгнэлт гарчээ.