Сар бүрийн шинийн нэгэнд аливаа хэрэгтэй үйлийг бүтээхэд сайн байдаг аж. Тухайлбал, худаг малтах, мод тарих, газрын амыг нээх, буяны эхийг бүтээх зэрэг зөөлөн үйлд сайн юм байна. Харин ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, ороолонг дарахыг хориглоно.
Шинийн хоёрон– албан тушаал ахих, машид оруулахыг үйлдэх, хууль цааз, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлсэд сайн. Замд гарах, өглөг өгөхөд зохимжгүй.
Шиний гурван– Замд гарах гэр бүрэх, арга цааз зэрэг үйлд сайн. Боол шүтүүлэх, хутаг малтахыг хориглоно.
Шинийн дөрвөн– Бэр авах, худалдаа хийх зэрэг цагаан зүгийн үйлд сайн. Хэрүүл тэмцлийг хоригло.
Шинийн таван– Ном унших, замд гарах тэргүүтэн үйлд сайн. Модны үйл, шарилын үйлийг тэвч.
Шинийн зургаан– Нас эдийн бүтээл хийгээд худалдаа тариалан дэлгэрүүлэх үйлд сайн. Гадагш өгөхийг тэвч.
Шинийн долоон– Газар усны хийгээд үхэгсдийн үйлд сайн. Эхнэр авахыг хориглоно.
Шинийн найман– Гурван шүтээн босгох, машид оршуулах, хийгээд ад дайсныг номхотгох, ороолонг дарахад сайн. Замд гарах, тариалангийн үйл эрхлэх, эхнэр авах, хувцас эсгэхийг тэвч.
Шинийн есөн– Замд гарах, худалдаа наймаа эрхлэх зэрэг үйлд сайн. Эхнэр авах, боол шүтүүлэх, үхэгсдийн үйлийг хориглоно.
Шинийн арван– Дуган шүтээн босгох, тахих тэргүүтэн ихэд болохын үйлд сайн. Зам гарах муу тул тэвч.
Шинийн арван нэгэн– Хурим тэргүүтэн зөөлөн дэлгэрүүлэх үйлд сайн.
Шинийн арван хоёрон– Шүтээн босгох, цааз зарлиг гаргах, хөрөнгө талибах тэргүүтэн үйлд сайн. Замд гарах, боол шүтүүлэх, мал худалдаалахыг хоригло.
Шинийн арван гурван– Газар шорооны үйл, замд гарах, их унших дэлгэрэнгүй үйлд сайн. Мал худалдахыг хоригло.
Шинийн арван дөрвөн-Мал худалдах, хот балгадын үйл, зам гарах сайн. Номлох, сонсох, үр талбихад муу.
Шинийн арван таван– Гэр барих, шүтээн босгох, хишиг даллага авахуулах үйлд сайн. Тангараг тавих, нүүдэл хийх, хишиг даллага авахуулах дэлгэрүүлэх, хатуу үйлд сайн. Тангараг тавих, нүүдэл хийх, бэр авах, үхэгсдийн үйлийг тэвч.
Шинийн арван зургаан– Эд худалдах, газрын ам нээхэд сайн. Замд гарах, батад оршуулах, хэрүүл тэмцлийг тэвч.
Шинийн арван долоон– Замд гарах, худалдаа наймаа хийх балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлд сайн. Бэр авах, өглөгийн түллэгийг тэвч.
Шинийн арван найман– Буяны үйл, хөрөнгө тавих, орооолонг дарах сайн. Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.
Шинийн арван есөн– Ороолонг дарах, зөөлөн үйлд сайн. Бэр авах, үхэгсдийн үйл, мал худалдахыг тэвч.
Шинийн хорин– Дэлгэрүүлэх үйл бүхэнд сайн. Замд гарахыг хоригло.
Шинийн хорин нэгэн.- Тариалан тарин, эрхтний үйлд сайн. Их уншихыг хоригло.
Шинийн хорин хоёрон– Үзэг зурхай, урлахуйн үйл, тариалан тарих, ороолон дарах хатуу үйлд сайн. Бэр авах, үхээрийн үйлийг тэвч.
Шинийн хорин гурван– Замд явах, балгадын үйл, өглөгийн түллэгт сайн. Худаг малтах, боол шүтүүлэх, мал худалдаалахыг хоригло.
Шинийн хорин дөрвөн– Замд гарах, дэлгэрүүлэх үйлд сайн. Машид оршуулахыг хоригло.
Шинийн хорин таван– Замд гарах,тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа наймаанд сайн.
Шинийн хорин зургаан– Газар хагалах, хөрөнгө тавихад сайн. Замд гарах, мал худалдаалахыг тэвч.
Шинийн хорин долоон– Үхэгсдийн үйл, хөрөнгө талбиулах зэрэг үйлд сайн. Бэр авахыг тэвч.
Шинийн хорин найман– Өглөгийн түллэг хийгээд эрхшээх үйлд сайн. Үхэгсдийн үйл хийгээд бэр авахыг тэвч.
Шинийн хорин есөн– Дайсны номхотгох, ороолонг дарах, зэрэг хатуу үйлд сайн. Мал худалдаалах, бэр авахыг тэвч.
Шинийн гучин– Хөрөнгө талбих, эрхшээх хатуу үйлд сайн. Бэр авахыг тэвч.