2018 онд нэг баррель газрын тосны ханш дундажаар 40-43 ам.доллар байна гэсэн таамгийг өнгөрсөн даваа гаригт “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин “Россия 24” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурджээ. Сечиний үзэж байгаагаар, шатдаг занарын үйлдвэрлэл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ АНУ-д газрын тосны ханшид нөлөөлөх санхүүгийн нөлөөлөл ихсэж байгаа нь газрын тосны үнэ буурахад хүргэж байгаа аж.

Үүнээс өмнө ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр нэг баррель газрын тосны үнэ 2018 онд 45-55 ам.доллар байна гэж мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын Эрчим хүчний яам газрын тосны үнэ 2017 оны хоёдугаар хагаст нэг баррель нь 50-60 ам. доллар байна гэсэн таамаг дэвшүүлжээ.

Газрын тосны ханш он гарснаас хойш 10 орчим хувиар буурчээ. Ерөнхийдөө үнэ нь  2017 онд дунджаар 51 ам.доллар, 2018 онд 52 ам.доллар байх тооцоог ажиглагчид гаргаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн