Өчигдөр өглөө (2017.09.15) Японы Хоккайдо арал дээгүүр давуулан Номхон далай хүртэл харвасан Хвасон-12 баллистик пуужингийн туршилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө удирдсан гэж мэдэгджээ. Энэ туршилт гэнэтийн явдал байсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өдөөн хатгалга гэж үзсэн байна.
Харин Ким Чен Ун “Бидний эцсийн зорилго бол АНУ-тай зэвсэгт хүчний тэнцвэртэй байдалд хүрэх явдал. Манай инженер, эрдэмтэд пуужингийн салбарын цаашдын хөгжилд анхаарч ажиллана. Энэ удаагийн туршилтаараа бид дунд болон холын зайны тусгалтай, стратегийн баллистик пуужингийн байлдааны чадварыг шалгасан” хэмээн мэдэгдээд байна.
Өнгөрч буй арав гаруй жилийн турш БНАСАУ-д НҮБ-ын хориг үйлчилж байгаа ч тэд цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр ирсэн. Өчигдөр Пхеньяны зүгээс хийсэн ээлжит баллистик пуужингийн туршилтыг Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчин пуужингийн туршилт амжилттай болсон төдийгүй онилсон цэгтээ хүрч чадах хэмжээнд хүрсэн гэж үзжээ.
1 comment
чамд байгаа юм надад яагаад баж болохгүй юм