Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчдийн дунд өрнөдөг “Цагаан Уул” шүлгийн наадмын 19 дэх жилийн уралдааны бүтээлийг МЗХ хүлээн авч эхэллээ. Яруу найрагчид бүтээлээ энэ сарын 15 ирэх сарын 10-ныг хүртэл МЗХ-ны байранд болон файлаар авчирч өгөх юм байна. орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх аж.

Монголын Залуучуудын Холбоо хайрын шүлгийн наадмыг 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байна. Энэ удаа наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байгаа аж.

19 жилийн түүхийн хуудастай наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байв. Мөн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрыг хүртэж байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн