Төрийн ордон сүндэрлэсэн их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр хэн ч автомашинтай давхисан түүх байхгүй. Тэгвэл гадны иргэн Чингисийн хөшөөний урд автомашинтай явж буй зургийг  иргэн  Дэчинчулуун Орхон нь цахим хуудаснаа цаг гаруйн өмнө нийтэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлэв.

Нийслэл хотын төв цэг болсон  Их жанжин Д.Сүхбаатарын талбайг анх МАХН-ын Төв хорооны хамтарсан тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө”-г 1945 онд баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын төв театрын барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор Индрийн талбайд тэгшилсэн гэдэг.

Энэ ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн иргэд оролцож байсан түүхтэй.

By updown

3 thoughts on “Д.Сүхбаатарын талбайд гадны иргэн автомашинтай явжээ”
  1. Улс орны төв талбай бол хамгийн хүндэтгэлтэй газруудын нэг. Социализмын үед нэг орны дипломатын машин талбайгаар хөндлөн явсныг П.Дамдин дарга хараад Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрынханд тэр машиныг тодруулж зохих арга хэмжээг ав гэжээ. Түүний дагуу уг машиныг олоод жолоодож явсан дипломатыг нь нутаг буцааж байсан түүхтэй гэдэг юм шүү. Тэр үед энэ Сүхбаатарын талбай маань эзэнтэй байжээ. Одоо өчнөөн цагдаа зогоод машины зогсоол болгож доромжлоод аль нэг компанид урд үзүүрийг нь худалдсан сурагч байна. Энэ юу болж байгаа юм бэ? Хотын захиргааны цагаан байшинг Бат-Үүл Голомт банканд зарсан ч гэх шиг. Эзэн байна уу? энэ улсад. Төрд мэдэж эзэмшиж бахархаж байх ёстой зүйл гэж байх ёстой юм байгаа биздээ. Бат-Үүл ер нь юу юм. Энэ чинь дийлдэшгүй шунал нөгөө талаас жирийн олныг доромжилж байгаа үйлдэл гэж ойлгогдохоор байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн