Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагаас Японыг “живүүлж”, АНУ-ын үнсэн товрог, харанхуйн улс болгохын тулд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж мэдэгджээ. “Хойгийн дөрвөн арал цөмийн зэвсгийн цохилтын дараа тэнгист живэх ёстой. Япон бидэнтэй хамт цаашид оршин тогтнох шаардлагагүй” хэмээн Төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.

Түүнчлэн Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг үйл ажиллагааг шүүмжилжээ. Хойд Солонгосын Засгийн газрын үзэж буйгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь АНУ-д худалдагдсан бөгөөд Вашингтоны удирдамжийн дагуу шийдвэр гаргадаг гэжээ.

Дашрамд дурдахад Хойд Солонгос улс энэ сарын 3-нд зургаа дахь буюу хамгийн том цөмийн туршилтаа явуулсан юм. Хамгийн сүүлд туршсан төхөөрөмжийн хүчин чадал 160 килотонн байсан нь АНУ-ын Хирошимад хаясан бөмбөгөөс 10 дахин хүчтэй гэсэн үг. Олон улсын нийгэмлэгээс энэхүү туршилтыг буруушааж, Хойд Солонгосоос даавуу экспортлохыг хориглосон ээлжит хориг арга хэмжээгээ авсан аж.

АНУ-ын зүгээс Пхеньянд илүү хүнд хориг арга хэмжээ авахыг ятгасан боловч Орос, Хятадын зүгээс дарамт шахалт үзүүлсний үр дүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг зөөлрүүлсэн билээ.

Э.ЗАЯА

By updown

3 thoughts on “Хойд Солонгос Японыг цөмийн цохилтоор “живүүлнэ” гэв үү?”
  1. Ро чи Мундаг хүн болж илүү үг бүү дуугар. Муу улс, эх орондоо хайртай чимээгүйхэн байсан нь дээр шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн