УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр (2017.09.06) хэвлэлийнхэнд ийнхүү мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаас завсарлага авсан шалтгааныг “Бид ярьж ойлголцох чиглэлээр ажиллаж байна. Ойлголцоно гэдэгтээ ч итгэлтэй байна. Засгийн газрын огцруулах шалтгаан бодитой мөн үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх. Огцруулах явц яагаад хурдсах болов гэдэг нь гарцаа байхгүй Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын хоорондын зөрчлөөс үүдэлтэй. Үүнийг л нэг талд гаргах ёстой. Тагнасан, чагнасан гэх зүйлийг хэн хийлгээд байгаа нь ойлгогдохгүй болчихлоо. Тагнаж, чагнахыг Төрийн тусгай алба зохион байгуулаад байгаа юм уу, эд нар өөрсдөө ч үүрэг даалгавар өгөөд байгаа юм уу, хөндлөнгийн хүмүүс оролцоод байгаа юм уу. Энэ бүхнийг нэг талдаа гаргахын тулд Тусгай хяналтын дэд хороо мэдээлэл сонсох ёстой. Би бол ээлжит бус чуулганаар завсарлага авахдаа хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлав.

Гэвч Засгийн газрыг огцруулах саналд нэгдээд байгаа Т.Аюурсайхан нарын зарим гишүүд бүлгийн даргатайгаа санал нийлэхгүй байгаагаа мөн илэрхийлжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үдээс өмнө (2017.09.06) хуралдсан ээлжит бус чуулганы үеэр Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудалд Ерөнхий сайд холбоотой эсэхийг шалгаж өгөх хүсэлт гаргасан байгаа. Энэ дагуу  өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд ‘Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар цугларсан материалтай танилцаж байгаа.

Мөн өнөөдөр Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд нууц хуралдаж Засгийн газар огцорсон тохиолдолд бүлгийн дарга болоод УИХ-ын даргыг солих талаар ярилцсан байна. Тэдэнтэй зэрэгцэн Засгийн газраа тогтвортой байлгах ёстой гэж үзэж буй гишүүд ч мөн адил бүлгийн даргынхаа өрөөнд уулзалт хийсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. .

By updown

4 thoughts on “Засгийн газрыг огцруулах асуудал Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын зөрчлөөс үүдэлтэй”
  1. Хүрэлсүх ч хүнийг хазайсан дээр нь түлхдэг эвгүй гар юм байна даа.Ийм хүн нэг их хол явахгүй дээ МАН-ыг хагалан бутаргахдаа ууган нэр гэж үйлдлээ далдладд үнэндээ Энхбаярыхаа эсрэг чиглэсэн ажиллагаа явуулаад унасан ш дээ.

  2. Ene. Hutelsuh. Gej. Muuhai. Huniig. Namaasaa. Hoogooch. Omno. Ni. Namiig. 2. Hubaas. Naas. Bolood. L. Ene. Ardchilal. Gej. Muuhai. Hunii. Muu. Bolgon. Tsuglasan. An. Namtai. Hurelsuh. Niileed. Mongol. Ard. Tumniig. Bur. Sohruullee. Ard. Tumen. Ta. Nar. Teneg. AN. Songosonoos. Battulga. Gej. Hunii. Muu. Uzsen. Nun. Gargasan. Hoh. Chin. Ta. Nar

  3. Засаг огцруулахгуй гэж шал дэмий шалтгаан зааж бусдыгаа урвагчгэж гутгэж худал хуурмагаа эв нэгдэл тогтвортой байдал нэрээр халхавчлан хариуцлагаас мултрах гэж оролдож буй бутэхгуй хуурамч хун гэдгээ тодоос тод харууллаа Хаянхярваа гуйа Ард иргэдийн тархийг буу угаа та нар л байхгуй бол болохгуй гэж бодоод байна уу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн