Манай улсад анх удаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хурал энэ сарын 1-2-нд амжилттай болж өндөрлөв. Энэ үеэр зохион байгуулсан шилдэг бүтээлийн уралдаанд “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Чимээгүй хашгираан” бүтээлээрээ Шилдэг бүтээлийн эзнээр тодорсон бол тусгай байрын шагналыг сэтгүүлч Б.Батцэцэг хүртсэн байна.
Сэтгүүлч У.Болортуяа нь нэвтрүүлгээрээ 29-р сургуулийн сурагчдын эрхийг асуудлыг хөндсөн нь олон нийтийн анхаарлын төвд өртсөнөөр асуудлыг шийдвэрлүүлж чадсан юм.
Хоёр өдөр үргэлжилсэн энэ хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол” телевиз хамтран зохион байгуулжээ.